Э.Бат-Үүл: Дугаарын хязгаарлалт эргээд замын ачааллыг ихэсгэх аюултай

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 29

Ирэх сарын 15-аас аравдугаар сарын 1-нийг хүртэл Улаанбаатар хотод дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил өрнөхтэй холбогдуулан замын хөдөлгөөн, автомашины дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авч эхлээд байгаа юм.

Тодруулбал, зуны бүтээн байгуулалтын их ажлын үеэр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр үйлчилж байхаар болгоно. Ингэхдээ  "Лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. Харин баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хар хорин, Барс зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах зохицуулалтыг" хийнэ гэдгийг  Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү мэдэгдсэн. 

Өөрөөр хэлбэл,  үлдсэн гурван өдөр нь бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой юм. Дээрх саналыг хэрэгжүүлэх эсэх нь иргэдийн санал хураалтын шийдвэрээс хамаарна гэдгийг хотын удирдлагууд онцолж байгаа ч  жолооч болон иргэдийн дунд ихээхэн шүүмжлэл дагуулж байгаа юм. 

Түүнчлэн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан ч нэлээд бухимдаж "Ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт, тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь" хэмээгээд саналаа Туркээс өчигдөр ирүүлсэн.

Тэгвэл энэ талаар хотын дарга асан Э.Бат-Үүлээс тодруулахад тэрбээр "Юуны урьд сайтар судалж, шийдвэр гаргах хэрэгтэй. Замын хөдөлгөөний ачааллыг ямар түвшинд хүргэх үү гэдгийг шинждэг бэлэн программууд байдаг. Бид өмнө нь ч энэхүү бэлэн программууд дээр судалж байсан. Долоо хоногт  дугаарын хязгаарлалттай таван өдөр дээрээс нь  тэгш, сондгойгоор нь хязгаарлалт хийвэл буцаад замын хөдөлгөөний ачаалал бүр алдагдах талтай юм билээ. Өөрөөр хэлбэл, замын ачааллыг улам бүр ихэсгэх талтай. Тиймээс сайн судлах хэрэгтэй" гэлээ. 

Ш.АДЪЯАМАА

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
JOLOOCH(150.129.140.68) 2025 оны 03 сарын 13

TATBARAA BUTSAAJ ABAYA AA. YASAN IKH DARAMTALDAG YUM BE ????

1  |  0
JOLOOCH(150.129.140.68) 2025 оны 03 сарын 13

TATBARAA BUTSAAJ ABAYA AA. YASAN IKH DARAMTALDAG YUM BE ????

1  |  0
зочин(202.9.41.15) 2025 оны 03 сарын 13

долоо хоногт нэгийгээ яая гэж байна шүү дээ би ийм их өртөй байж тэргүүрээр яадаг байна түрүү засгаа зам тавлаа гээд муулаад байсан битгий худлаа аасгдаж байгаач өрөө яаж төлөх юм бэ өрнөөс яасан айдгүй юм бэ

1  |  0
Зочин(202.9.40.198) 2025 оны 03 сарын 13

Бүтээн байгуулалт хийх нь зөвөө гэх дээ хязгаарлалтын асуудалыг сайн судалж үзэж байж шийдэх хэрэгтэй 1 машинтай айл дахиад нэгийг авна шүү дээ ялгаагүй би дахиал машин авах бодолтой хэрвээ 2 өдөр хязгаарлалт орвол шүү

1  |  0
Зочин(64.119.18.120) 2025 оны 03 сарын 13

энэ өөрөө сайн юм хийдэггүй болохоороо бусдыг сайн юм хийхээр атаархаад дандаа үгүйсгэдэгТ1, худлаа атаархаж, донгосож байхынхаа оронд ядаж хуурамчаар, хууль бусаар барьсан усан хөшигний 70 саяыг төлөөч өгөрөө

1  |  0
Новш(103.229.120.204) 2025 оны 03 сарын 13

Энэ буурал хулгайчийн усан хөшиг юу болсон бэ? Мөн аквариум, метро барих юу болсон бэ?

1  |  0
Сэги(202.70.37.2) 2025 оны 03 сарын 13

Сондгой дугаартай машин хямдхан худалдаж авахаас дараа нь зарахад бага зэрэг үнээ алдах байх .Таксинд 3 хүн сард 200 000 өгч байхаар бодоход 1.6 жилд 3сая 200 мянга бинзен үсэрээд тал нь болно. Жил хагасын дараа машинаа зарахад дээд тал нь 500 мянгаас 800 мянга хямд өгнө ашигтай байгаа биз дээ. Өвлийн хүйтэнд сургуулийн хүүхэд такси хүлээж даарч элдэв төрлийн өвчин тусахгүй амар. Таксины мөнгөнөөс гадна эм тарианы мөнгө гэж байна бас манай халтуурчидын суудлын бүрээс бохь наалдсан халтар заваан гэж тоймгүй байсхийгээд гадуур хувцасаа химид өгнө яггүй зардал нэмэгдээд гарна машин авах зөв

1  |  0
Top