Цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж, хуурамч үнэмлэх ашиглан бусдыг удаа дараа зодож, дээрэмдсэн этгээдийг Цагдаагийн ерөнхий газрын Аюулгүй байдлын хэлтсийн алба хаагчид илрүүлэн, энэ сарын 26-ны өдөр баривчилсан байна.
Уг хэргийг тодорхой оршин суух хаяггүй, 41 настай, эрэгтэй Г гэгч үйлджээ. Тухайн этгээд шалгалт хийх нэрээр эмэгтэйчүүдийг айлган сүрдүүлж, эд зүйлийг хулгайлж, дээрэмддэг байсан аж. Хэргийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Г нь хулгайлах болон бусад төрлийн гэмт хэргээр шүүхээс дөрвөн удаагийн ял шийтгэгдэж байсан бөгөөд 2017 оны долоодугаар сард хуулийн тэгшитгэлээр суллагджээ.
Мөн тус хэлтсийнхэн эрхэлсэн тодорхой ажилгүй Б гэгч нь цагдаагийн алба хаагчийн албаны үнэмлэхийг ашиглаж өөрийн найз О-той бүлэглэн бусдыг айлган сүрдүүлж, хүч хэрэглэн дээрэмдсэн хэргийг үйлдсэнийг илрүүлсэн байна. Шалгалтын явцад Б нь цагдаагийн алба хаагчийн үнэмлэхийг хууль бусаар олж авснаа мэдүүлжээ. Эл хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.
Иймээс шөнө оройн цагаар цагдаагийн алба хаагчийн хувцас өмсөж эсвэл албаны үнэмлэх үзүүлсэн сэжигтэй этгээд танийг торгуулийн хуудасгүйгээр торгох, хууль бус зүйл шаардвал цагдаагийн байгууллагад хандахыг анхааруулж байна.
Д.Тамир
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )
Цагдаа нарын ах дүү нар нь биз . Цагдаа нар гэж хог шаар ядуучууд гэр хороололын хашааны гөлөгнүүдээр цагдааг бүрдүүлэхээр иим юм болж байгаа юм хсис-г төлбөр эй болгох хэрэгтэй .төлбөргүй болохоор төлбөриин чадваргүй ядуу сэтгэхүйтэй хог шаарнууд орж байгаа юм .