МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, НИТХ-ын төлөөлөгч Д.Амарбаясгалан Турк улсад албан айлчлалтай яваа тул хотын засаг дарга С.Батболд, НИТХ-ын дарга С.Амарсайхан нарт санал хүргүүлэв.
Тэрбээр тус саналд "Наад нэг ямар ч судалгаагүй дугаарын хязгаарлалт тэгш сондгойн хязгаарлалт гэдэг балай юм аа одоо боль. Хотын иргэдээр хангалттай тоглож байна наад замын асуудал хариуцсан нөхөд чинь! Ядаж хийх гэж байгаа ажлаа хэдэн сарын өмнө ард иргэдэд мэдэгдээд амьдралаа зохицуулах боломжийг нь олгоод шийдэж байх хэрэгтэй шүү дээ. Иргэдээсээ бас саналыг нь сонсож амьдралд нь аль болох хүндрэл бэрхшээл бага учруулах шийдвэр гаргах хэрэгтэй!
Хот гэдэг хотын удирдлагын шийдвэр гэдэг нь гарсан даруйдаа иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг гэдгийг байнга санаж бодож тунгаах хэрэгтэй. Зүүн гар тийш эргүүлэхгүй, баруун эргэхийг нээлээ гэх мэтээр богино хугацаанд судалгаагүй шийдвэр гаргаж түүнийгээ хэрэгжүүлж чадалгүй татварын мөнгөөр тоглоод өнгөрснөө санах хэрэгтэй! Замын түгжрэлийг бууруулахаар дугаарын хязгаарлалтад шилжиж байсныг анхнаас нь бид (манай бүлэг 2012-2016) эсэргүүцэж ирсэн. Дугаарын хязгаарлалт нь хүний наад захын эрхийг бүдүүлгээр зөрчиж байгаа зүйл. Иргэн өмчлөх эрхээ эдэлж чадахгүй атлаа татвараа бүтэн төлдөг балай шийдвэр. Одоо бүр 2 хоногийн хязгаарлалт гэдэг бол аль ч утгаараа гаргаж болохгүй шийдвэр. Энэ буруу шийдвэрийн уршгаар айлын машины тоо нэмэгдсэн үү гэхээс түгжрэл буурч шалиагүйг амьдрал бас харууллаа. Иймд наад дугаар хязгаарлаж асуудал шийднэ гэсэн хөнгөхөн бодлоо толгойноосоо авч хаяад зохицуулах өөр арга бод. Олон нийтээр хэлэлцүүлж саналыг нь ав! Шийдэх гарцууд зөндөө байна.
Жишээ нь:
1. Ажлын цагийн хувиар, хичээлийн цагийн хувиарт тодорхой хугацаанд өөрчлөлт оруулж зөрүүлэх (ид ачаалал 7:30-9:30, 17:30-20:00)
2. Он хуучирсан, техникийн шаардлага хангахгүй тээврийн хэрэгслийг хотын хөдөлгөөнд орохыг хориглох (нийтийн эрх ашгийн төлөө нэг хэсэгт таалагдахгүй хүнд шийдвэр байж болно)
3. Нийтийн тээвэрт явж байгаа эдэлгээний шаардлага хангахгүй он хуучин автобуснуудыг шууд хэрэглээнээс гаргаж нийтийн тээврийн цагийн хуваарьт зохицуулалт хийж өөрчлөх. (автобусны тоог цөөлж явах маршрут болон цагийн хуваарь өөрчлөх)
4. Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө өдөржин хотын гудмаар давхиж ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жолоодох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах. (3 машин тутмын нэг нь зорчигч хайгаад дэмий сэлгүүцсэн байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа, мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдог) гэх мэт саналууд байна.
МАН 2012-2016 онд НИТХ-д цөөнх байхдаа иргэдийн эрх ашгийг зөрчсөн шийдвэр гаргаж байсан хотын удирдлагатай иргэдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцэж ирснийг бүү мартаарай!
МАН-ЫН ЕНБД, НИТХ-ын төлөөлөгч Д. Амарбаясгалан.
2018/03/28

Сэтгэгдэл ( 56 )
Олон зогсож удаан явуулдаг, түгжирдэг шалтгаан Төв зам дагуу ойрхон гэрлэн дохионы оронд гүүр, гарц хийвэл олон асуудал шиийднэ дээ.гарцаа инжинерийн шугамтай нь давхар шийдвэл их сайн даа
Хамгийн эхэнд ходооноос орж ирсэн машиныг дараа нь гудамжинд 1 р эгнээнд зогсоод унаа авахуу гэдэг машин дараа автобусны тоог анхаарах тэгвэл хотын ходолгоон онгойгоод явчих байхдаа
Zuv uu zuv
МАН-ийн ерөнхий нарийн бичгийн дарга Амарбаясгалангын хэлсэн саналууд маш зөв юм. Хамгийн чухал санаа нь ажилгүй залуучууд хуучин машинаар өдөржингөө халтууранд яваад түгжрэл их үйсгэдэг. Мөн хөдөөнөөс ирж таксинд явдаг нь үнэн. Үүнийг зогсоох хэрэгтэй. Ийм аргуудаар түгжрэлийг сааруулж болно.
Зун болоод хүмүүс амралт зугаалга гээд хотоос гараад замын ачаалал буусан үед дугаар хязггарлах ямар шаардлагатай юм бол.Зундаа хэдэн цаас олох гээд явж байдаг аялал жуулчлал ,худалдаа наймааны хэдэн бизнес л хүнд байдалд орно.
Хуцна биз
Хөдөлгөөнд оролцоогүй өдрийн татварыг буцааж өгвөл таарна
Тэр гүүр барилаа гээд түгжрэл бага болохгүй байх аа яагаад гэвэл энх тайвны өргөн чөлөө рүү ороод зүүн баруун чиглэлийн их түгжрэлд ахиад л орно
2000 as umnu uildverlesen mashing hotod yavuulahgui baival taarna
Zam taglaj barisan baishinguudiig buulgaj tuslah zamuudiig chuluul. Hashaanuudiig nuraa.
Энэ нөхдүүд чинь нэг намынх биш бил үү? Элдвийн санал зөрөлдөх асуудал байвал ажлын шугамаар хоорондоо ярьж болдоггүй юм уу? Заавал хэвлэлээр пиар хийх ёстой юу? Төсөвт өртөг нь бодитой, хийж дуусгах хугацаагаа барьж ажиллана гэвэл ар түмэн бид тэвчихэд бэлэн л байна ш дээ. Хамгийн гол нь дугаарын хязгаарлалт, хүндрэлтэй холбоотойгоор ажлын цагийг хойшуулж, сургууль, цэцэрлэгийн цагийг зөрүүлж өг! Баялаг бүтээдэггүй, 24 цагийн технологийн горимтой бүтээн байгуулалт хийдэггүй албан хаагчид 8.30-д ирлээ гээд юу өөрчлөгдөх юм бэ? Хүмүүс бид давхар давхар дарамтнаас залхаж байна!
Су.Батболд маш их зальтай хүн чанар муутай арчаагүй нөхөр бас их хүүхэмсэг олон охид бүсгүйчүүд бузарлаж гомдоосон доо 2008 онд хандгайтийн амралт нд их муухай юм хийсэн бузар даа
Magtsan huuhen huriman deeree ungana gegcheer hujaa miyeed onjigduulahad ni demjeed yalagdsan huniig natiinaar uldeej bhad pis da minee chi hooson irgedee garch gurvan taaas olj yavaag ni jargaldaa tos maslo ureed bn gej bodoo savaad a lchihna shuu gulugnuudee
Magtsan huuhen huriman deeree ungana gegcheer pis da minee chi hooson irgedee garch gurvan taaas olj yavaag ni jargaldaa tos maslo ureed bn gej bodoo savaad a lchihna shuu gulugnuudee
zub huduunii mashinudiig yabulhaa bolieooo dandaa huduunii taxi bn shde.ted nariig bitgii oruulj ir
Замын яг уулзвар дээр Сандуй хоум плаза гэх дэлгуур барьсан, тийм учир улс зам барих газраа буцааж аваад тэр дэлгуурийг нь нураа. Арай гэж нэг одрийн дугаарын хязгаарлалтаа зохицуулж ядаж байхад юун 2 одор вэ?
Хотын нийтийн тээврийн асуудлаа олигтойхон шийдсэнийхээ дараа хязгаарлах бусад асуудлаа шийдээч С.Батболдоо
10-жилээс өмнөх машинуудыг хасах хэрэгтэй
энэ удаа харин амарбаясгалан зөв зүйл хэллээ ер нь бол дугаарын хязгаарлалт хотын иргэдэд хэрэггүй такси үйчилгээнд албан ёсны эрхтэй компиан үйчилгээ хийх хувийн машинтай иргэд хэрэгцээндээ машинаа ашиглаж ажил ирж очих хүүхэдээ сургууль цэцэрлэгд хүргэх хэрэгцээндээ унах ёстой тэрнээс хүн болгон такси үйчилгээ хийхээр замын ачаалал нэмэндэж байгаа нь үнэн шүү дээ
он хуучирсан ч шинэчлээд унаад явдаг ш дээ. мотор сайн бол он хуучирсан гээд хөдөлгөөнд оруулахгүй байж болохгүй ш дээ. хүн хуучин юмаа шинээр сольж тавина шүү дээ. тэгхээр буруу шийдвэр байна. болохгүй байгааг нь л хөдөлгөөнд битгий оролцуулаач дээ.
хахахахахаха тэнэг хүүр вэ? чи тэнэгээ хэнд гайхуулаад байгаан
Amar baysgalan bandi mini barihaa baichih ene bas shaadag boljee
Таг түгжирсэнээс дугаарын хязгаар байсан дээр холоос ажилдаа явдаггүй нөхөдүүд мэдэхгүй Амарбаясгалан худлаа битгий томор
ODOO MONGOLD MASHIN KHANATLAA IKH BOLSON, ODOO BURUU TALYN RULITEY MASHINYG ORUULAKHAA KHYAZGAARLAKH KHEREGTEY
Huviin taxi ntr horiod nemergui ugaasaa taxinii hureltsehgui hooson oron zain deer huviin taxichid yvj bgaa tedniig horivol ter hemjeegeer n taxi uilchilgeenii mashin nemegdene esvel taxi heregledeg humuus yaj iij bgaad uuriin mashintai bolohiig husne taxisind yvahiig n horiloo geed ter humuus mashinaa hog deer hayahgui hudulguund oroltsoj l taarna etssiin dundee avtomashinii toog l nemehees uur ur dun bhgui
Нарны замыг барихад замын хөдөлгөөн хаагаагүй шүү дээ... Ийм технологи байхад заавал удаан хугацаагаар зам хаах шаардлага байгаа юм уу?
Нэг айлын 2 дах машинаас өндөр татвар авья.гүүр барихыг эсэргүүцэж байна.хоум плазааг худалдаж аваад 4 замын уулзвар болгоод тэндээсээ шангирла хүртэл замаа өргөн болгоход 15 тэрбум болно.47сая$×2395=112,565,000,000төгрөг энэ мөнгөөр хотын олон км зам уулзварыг өргөн болгон.
Нэг айлын 2 дах машинаас өндөр татвар авья.гүүр барихыг эсэргүүцэж байна.хоум плазааг худалдаж аваад 4 замын уулзвар болгоод тэндээсээ шангирла хүртэл замаа өргөн болгоход 15 тэрбум болно.47сая$×2395=112,565,000,000төгрөг энэ мөнгөөр хотын олон км зам уулзварыг өргөн болгон.
Amarbaysgalan chin ovoo zov yrj ba. zamiin tatvar utaanii tatvar teeveriin tatvaraa buren avchaad 2-3 honog yvuulahgui gej eu yriad baina. tegvel tatvaraa buren avahaa boli
Дугаарын хязгаарлалтыг эсэргүүцэж байгаа нь сайн боловч коммунистууд бол коммунист л байдаг юм байна ардчилсан оронд дарангуйлал байх ёсгүй ард ирэгдээ хэлмэгдүүлж 16 тэр бум төгрөгөөр торогсон ийм ардчилсан нийгэм байдаг юм уу одоо бас сэлгүүцлээ гэж хэлмэгдүүлж торгох юм бана л да МАН ын дарангуйлал арай дэндэж байна Монгол хүний ажиллаж амьдрах орчинг диваажин болгох хууль хэрэгтэй болхоос МАН ын дарангуйлал хэрэггүй
Yaag zuv! Ene neg bayarkhuu gej neg jujigchin odoo boliochee!!! Yu ch medehgui medemhiirch hichneen togloom tokhuu hiih yum be? Naad novshoo zailuulaachee! Heden orlogch nar yasan ih erh medeltei boltsiin!
ЗӨВӨӨ. БУСАД УЛСАД ДҮРЭМ ЖУРАМ ҮҮНЭЭС ХАТУУ Ч МӨРДӨӨД Л БАЙДАГ. БИТГИЙ ХУДЛАА ДАЛЧИГАНАЖ АРД ТҮМЭНД ТААЛАГДАХ ГЭЭД БАЙ. ТҮР ЗУУРЫН ЮМЫГ ТЭВЧЭЭД СУРЧИХ
Uilchilgeenii gazriin tugeeltiin mashiinuudiig shunu tugeeltee hiideg bolgo. Mun oron nutgiin mashiiniig ulaanbaatar hotod hudulguund oroltsohdoo yag hednii udur yawhiin ter udur ni munguu tuluud yawag. Bogd uuliin zamaar newterhed hamaagui shd oron nutgiin mashin. Huwiin taxichdiig alban esnii tatwartai bolgo. Tegeed bugdiig ni burtgeljuul minzuurktei bolgo.Ulaanbaatar hotod baigaa teewriin heregsliin tatwariig ushuu nem. Ter mumguuruu zamaa zas. Tom owriin awto mashiiniig hotod udriin tsagaar tas horiglo. Exkawator tiir 5 tonn oos deesh
Uilchilgeenii gazriin tugeeltiin mashiinuudiig shunu tugeeltee hiideg bolgo. Mun oron nutgiin mashiiniig ulaanbaatar hotod hudulguund oroltsohdoo yag hednii udur yawhiin ter udur ni munguu tuluud yawag. Bogd uuliin zamaar newterhed hamaagui shd oron nutgiin mashin. Huwiin taxichdiig alban esnii tatwartai bolgo. Tegeed bugdiig ni burtgeljuul minzuurktei bolgo.Ulaanbaatar hotod baigaa teewriin heregsliin tatwariig ushuu nem. Ter mumguuruu zamaa zas. Tom owriin awto mashiiniig hotod udriin tsagaar tas horiglo. Exkawator tiir 5 tonn oos deesh
naad shiidver gargaj baigaa bayachuud bugd 2 mashintai boloxoor uursud ni xamaagyi yuman deer eldev balai shiidver gargaj baigaa yum
Mash zuv. Zaluu hun bas arai oor ontsogoos harj bn.
Tun zov! oor arga olooch!dor khayaj ih deed surguuliig 10 sariin 1 nd hicheeliig ehluulj,Dund surguuliig 9 sariin 1 nd ehluulj ert taraah gm.huuchin oyutnuud 10 sar hurtel namriin ajild yavdag bsan.1 sard dund surguuliig amraaj2 sard ih deed surguuliig amraaj bolno sh dee!
zam ashiglasnii tatvar gej 20000 avch bga deereesn odoo 2 udur yavahgvi bol tatvaraa 10000 bolgohgvi yu yasiin . sudalgaa tootsoogvi genetiin shiidver gargaal neg ugluu garj ireed baahan jolooch torguulij hohirch bga shvv dee ...
Яг зөв. Дугаарын хязгаарлалт бол өрхийг 2 машинтай болгож түгжрэлийг улам ихэсгэх зорилготой хөтөлбөр мөн.
Ядарсан ард иргэдийнхээ сэтгэл зүйгээр битгий их тоглож үзээрэй.Тэр бүтээн байгуулалтын ажлыг чинь шөнө ч хийж болно.Гадны улс орнууд бүтээн байгуулалтын ажилаа гэрэлтүүлэг маш сайн хийгээд шөнө хийчихдэг юм байна лээ
Буруу рультэй машин хилээр оруулахыг хориглосон шийдвэр гаргаачээ?!?!
khotyn udirdlagyg khoyor durak balalji baynaa , s, batbold , bayarkhuu biluu neg jujigchin