“Гэмтэл согог судлалын үндэсний төвд хөл нь хугарсан хүүхэд ирж хэвтлээ” гэсэн дуудлага өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад иржээ. Учир шалтгааныг нь лавлан үзвэл Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд оршин суух хаягтай дөрвөн настай Н гэх хүүг төрсөн эцэг 27 настай Б зодож биед нь гэмтэл учруулсныг Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.
Мөн согтуурсан үедээ эхнэрээ зодсон 29 настай, эрэгтэй Т-д холбогдох асуудлыг Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэст, 73 настай ээжийгээ хэл амаар доромжлон, дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн 47 настай, эмэгтэй Т-г Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Энэ мэтчилэн цагдаагийн байгууллагад өнгөрөгч хоногт ирсэн гэр бүлийн хүчирхийллийн холбоотой 169 мэдээллийг шалгаж шийдвэрлэсэн байна.
Гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй гэмт хэрэг, зөрчлийн 60 орчим хувь нь согтуугаар үйлдэгддэг гэсэн тоо баримт байдаг бол 80 хувь нь хаалттай хаалганы цаана гэрчгүйгээр үйлдэгдсэн гэсэн судалгаа бий. Энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсооход иргэд мэдээлэх нь чухал үүрэгтэй юм. Иймээс иргэн та Иргэн та гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага, мэдээллийг цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд өгч хэвшээрэй.
Д.Үржинбадам
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 15 )
Бага насны хүүхэд хүчирхийлэлд өртөж бгаан харамсалтай бна миний бодход хуулиа чангатагмаар бна
хүчирхийлэл үнэндээ хэрээс хэтэрч байна. арайчдээ ямар харгис болчихсон юм бэ энэ нийгэм.
archaagui nusan buunuud ve hatuu shiitgel ug
Хүүхдийн хүчирхийлэл хэрээс хэтэрлээ монголчууд минь босох цаг болсон юм бишүү яргачидыг хашраая! Зохих ялыг нь үүрүүлэе!
Яадаг арчаагүй арьс вэ,өөрийнх нь хөлийг хугалаад өгөх юмсан.яаж арчаагаа алдах бол? Хүчирхийлэгчдийг хатуу шийтгээсэй.
Archaagui zodox bsan yum bol yax gj xuuxedtei boldog bnaa xelex ugch algadaa unexeer ix xaramsaj bn
ibiidee byatsxan vrs mini erhelj uilj, ineej baysaj yabah nasan deeree yagaad hvchirhiileld urtuj setgel sanaa bolon bie mahbodioroo hohiroh yostoi yum be talbai dee zaabal ochij hvchirhiileld urtuj baigaa bvhnii tuluu uuriinhuu duug hooloig urguh bolnoo
yag 20 jiliin omno huugee iim amidral uzuulehgui gesendee ,etsegiig n hoogood yavuulj bilee.ih baga hugatsaand hamt baisan ch bi gedeg hun zarai zuseer gundaj guitssen baisan daa.
Duudlaga uguud irdeggui l yum bnalee shdee! Deed taliin ailiin nuhur shunu sogtuu ireed ehneree zodood bna gesen hen ch ireegui. Ugluu boltol ehner huuhdee zodson
Хүн болоогүй байж хүүхэд тэй болохоор ийм хэрэг хэзээ ч дуусахгүй. 4 настай хүүхэд ирээдүйд аав шигээ болоод хүүхдээ зодох магадлал 50/50 хувьтай...
xelex muu yg oldoxgyi ucnraas iim etseg nertei almasuudiig dyyjilj albal taarna deer yed gemt xerg xiisen xvniig olnii omno tsaazaldag baij bilee bidniig baga baixad 70 89 aad ond oorii ni 4 mocniin ntelj al oor xelex muu yg oldoxgyi xetsyydej bna ustga amidaar ni tolgigii n gargaad gazart bul usand jibyylj al ohsoo uamar allaga baidag bilee ter byxniig xii xvvxdee xycnirxiilj bga xyn nertei adguusnuud
Араатанаас дор эцэг байна даа.Араатан өөрийнхөө төл зулзагыг яаж хамгаалдаг билээ.Хүн дүрстэй ийм араатангуудад хуулийн дээд хэмжээ өгсөн ч багадна.
oorii n zod