"Дүнжингарав-2018″ уралдаан зохион байгуулснаас үүдэж, нийгэмд Монголын морин спорт уяачдын холбооны удирдлагуудад хариуцлага тооцох тухай яриа шүүмж ихээр өрнөсөн. Уралдааны үеэр олон зөрчил гарсан бөгөөд буруутай хүмүүст хариуцлага тооцохыг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Онцгой байдлын сайд Ө.Энхтүвшинд үүрэг болгосон билээ. Энэ дагуу тодорхой арга хэмжээнүүд авагдсаны нэг нь зуны тэргүүн сар болтол ямар ч уралдаан зохион байгуулахгүй байхаар зохицуулсан.
Гэвч нийт 16 хүүхэд мориноос унаж, хоёр нь машин мөргөж унасан, нар шингэсэн хойно уралдаан зохион байгуулсанд олон олон нийт бухимдаж, Морин спорт уяачдын холбооны удирдлагууд хариуцлага хүлээх ёстой гэх байр суурийг илэрхийлж байгаа билээ. Харин Морин спорт уяачдын холбооны тэргүүн, УИХ-ын дарга М.Энхболд өөрийнх нь эзгүйд энэ уралдаан зохион байгуулагдсан бөгөөд буруутай этгээдэд хариуцлага тооцно гэж мэдэгдээд байсан. Энэ мэдэгдлийнхээ дараа тэрбээр МСУХ-ны ерөнхийлөгчийн албанаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаагаа мэдэгдсэн байна. Тэр "Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч гэсэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж байна” гэжээ.


Сэтгэгдэл ( 6 )
Ажилаа өгөөд болоо юум биз дэ
2018 оны Дүнжингарав сүрдмээр нэртэй хаврын морин уралдааныг зохион байгуулсан хүмүүсд хариуцлага нь арай донгодоод эсвэл сануулаад л арга хэмжээ авлаа л гэж битгий хэлээрэй дээ дур мэдэн өвлийн хөр цас ч хайлаагүй үeд дур мэдэн уралдаан зохион байгуулсан уяачдынхаа цол хэргэмийг бүгдийг хурааж ав өвөл хаврын морин уралдааныг бүр мөсөн болих хэрэгтэй ганцхан л улсынхаа баяраар уралдаж занших хэрэгтэй бас манайх шиг хатах хавраар мал ногоо идэх үү нохой идэх үү гэдэг үeр аливаа баяр наадмыг улам хөгжөөж.бөөн сүр дуулиан болдог улс орон ч байхгүй ээ
хариуцлага гэдгийг ер нь юу гэж ойлгоод байгаа даанууд юм бол оо. хариуцлагатай байна гэдэг чинь алдаа гаргах байх л баймаар юм. алдаад огцроод эсвэл ажлаа егеед хvvхдvvдийн эрvvл эргэж олдох юм уу?
онигоотой юм.
одоо Дарга нар Хариуцлагаас мултардаг Сонгодог аргатай боллоо доо Өөрөө өөртөө Хариуцлага тооцдог , аан
KHARYUTSLAGAAS MULTRAKH GESEN OROLDLOGO, ODOO TER SOYOLON GARGADAG BOR NUKHUR , sergelen khoyortoo kharyutslaga toots