Эмнэлгийнхэнд энэрэх сэтгэл байна уу?

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 28

Уг нь энэрч асрах ухаан эмнэлгийнхэнд л цогцолсон байх учиртайсан. Гэвч тийм ухаан, тийм сэтгэл цагаан нөмрөгтнүүдийн заримд нь байдаггүй бололтой. Энэ бүхнийг гэрчлэх маш харамсалтай, дэндүү эмгэнэлтэй нэгэн жишээг одоо өгүүлэх гэж байна.

Төрөөд дөнгөж нэг сар болж байгаа бүсгүйн бие нь нэг л биш, чилээрхэх болсон тул түргэний эмч дууджээ. Эмч ирээд бүсгүйг үзэж, мэдрэлийн ядаргаа ихтэй, даралт тогтворгүй, хэрэг бишидвэл харвалт өгөх эрсдэлтэй байгааг нь оношилжээ. Ингээд тэр шөнөдөө гэртээ тайван амрахыг зөвлөж, маргааш өглөө шууд Гуравдугаар эмнэлэгт очиж үзүүлэхийг зөвлөжээ. Бүсгүй ч эмчийнхээ зөвлөснөөр маргааш өглөө нь Гуравдугаар эмнэлэгт очиж үзүүлэх гэтэл хүлээн авахын сувилагч нь "Хоёр хөл дээрээ явж байгаа ийм хүнийг манайх хүлээж авахгүй. Харьяа дүүргээрээ очиж үзүүл" гэх юм яриад  хөөх шахам гаргажээ. Нялх биетэйг хэлэх үү, дээрээс нь толгойн өвдөлт нь тэсэхийн аргагүй байсан тул хөөрхий бүсгүй ямартаа ч эмнэлгийн бараа л харахыг хүсэж харьяа дүүргийнхээ эмнэлэгт очжээ. Мэдээж  улсын л эмнэлэг юм хойно үзүүлэх цаг авах, цаг авахын тулд дарааллаж зогсох гэж явсаар байгаад хугацаа алдах нь тодорхой. Энэ хооронд бүсгүй нэгэнт харвалт өгчээ. Маш хүнд хэлбэрийн харвалт болохыг эмч нар оношилж, яаралтай хагалгаанд орох шаардлагатай болжээ. Хагалгаанд ороход нь ар гэрийнхнээс нь гомдолгүй гэсэн гарын үсэг зуруулж авсныг бодоход амь насанд нь асар өндөр эрсдэл буй болсныг гэрчлэх биз ээ. Харвалт гэдэг өвчин цаг алдвал амь насанд  аюул авчирдаг, харин эсрэгээрээ цаг алдалгүй зөв эмчилж чадвал өндөр эрсдэлээс  сэргийлэх бүрэн боломжтой байдаг.

Мэдээж ниргэсэн хойно нь хэчнээн хашгираад ч нэмэргүй. Хөөрхий бүсгүйд тохиолдсон харамсалтай энэ тохиолдлын дараа ар гэрийнхэн нь төдийгүй энэ явдлыг сонссон хүн бүхэн "Хэрвээ анх Гуравдугаар эмнэлэгт ирэхэд нь л хүлээж аваад үзчихсэн бол өнөөдөр ингээд эмнэлгийн орон дээр ухаангүй хэвтэхгүй байсан даа", "Хэрвээ ингэсэн бол", "Хэрвээ тэгсэн бол" хэмээн харуусан сууцгааж байна. Ийнхүү энэрэнгүй сэтгэл дутсан эмнэлгийн ажилтны хариуцлаггүй байдлаас болж хөхнийхөө сүүг асгаруулсан хөөрхий бүсгүй хүнд хэлбэрийн харвалт өгчихөөд эмнэлэгт ухаангүй хэвтэж байх гэж. Мөөмөө санан уйлах нярай, нялх үрийнхээ төлөө үхэл амьдралтай тэмцэх бүсгүй, хайртай ханиа, хайртай охиноо, хайртай эгчийгээ, хайртай дүүгээ эсэн мэнд үлдэхийг залбирч суугаа тэр гэр бүлийнхэн... Бодохоос л өр өвдөм.

Энд нэг л зүйлийг хэлэхийг хүсэж байна. Эмнэлгийн хаалга татаад явж байгаа хүнийг эмнэлгийнхэн минь өөриймсгөөр хандаж, "Цаашаа" гэж зандрахын оронд өвчин шаналал, учир шалтгааныг нь нааштайхан шиг нэг сонсчихож баймаарсан

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 18 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (202.179.24.106) 2025 оны 03 сарын 13

Энэ бол тухайн газрын удирдлага менежмент л ямар бгаагаас шалтгаалж бгаа юм Хумуус хавдар судлалын эмнэлгийн эмчилгээ уйлчилгээнд их ам сайтай бдаг юм билээ 3- р эмнэлгийн даргын удирдах арга барил муу бн Ийм удирдлагыг солих хэрэгтэй

1  |  0
Зочин(202.179.31.123) 2025 оны 03 сарын 13

Манай улсын эмнэлэгт байдаг нийтлэг дутагдал шүү дээ.Би ч гэсэн яг йим зүйлтэй учирч хайртай хүнээ алдсан юм даа.Харамсаад ч барахгүй.

1  |  0
зочин(202.170.71.39) 2025 оны 03 сарын 13

ямарч эмнэлэг байсан зориод очсон хүнийг боломжоороо үзээд оношлоод л өгөх хэрэгтэй. баахан бичиг цаас очер дугаар яриад. Цаана хүний амь байдаг гэдгийг хатуу ойлгох хэрэгтэй. Ингээд л нэг хүний амь амьдрал хэцүү байдалд орж байна шүү дээ.Бүх эмнэлгийн удирдлагууд анхаарч үзэх хэрэгтэй асуудал. заримыг харъяа биш гээд хөөгөөд явуулна. даатгалтай бол харъяалал гэх шаардлагагүй монгол улсын иргэн хүн хаана ч үзүүлж болно шүүдээ

1  |  0
Shvvmjlegch(66.181.161.93) 2025 оны 03 сарын 13

Emnelgiin baiguulagiin ajil mash hvnd iim zvil deer hvmvvs ter tusmaa emch hvnii ner hvndiig unagaah hereggvi shaardlagtai hvn baisan bol hewtvvleh l baisan tuhain hvmvvs bas baashtai baij boloh 2 taltai handah heregtei bid bvgd ter hvniig sain medhgvi

1  |  0
wwwww(119.40.103.186) 2025 оны 03 сарын 13

eruul mendiin salbasr dampuursan ,khund surtal,.avliga,.khun setgei ugui,.medemkhiirsen emch,.,said ni gej showchin setguulch,.

1  |  0
уншигч(66.181.186.39) 2025 оны 03 сарын 13

Тийм шүү. үүнийг бас дээдчүүл нь анхаарах хэрэгтэй дээ. Бас л арай л юм.

1  |  0
Эрик(122.201.22.193) 2025 оны 03 сарын 13

3 р эмнэлэг ёстой муухай газар хэр барагтай өол хүн авдаггүй нэг л пээдэлзсэн чадваргүй залуу эмч нартай.

1  |  0
Top