Монголын улаан загалмай нийгэмлэг “Хөгжлийн хэлхээ” ТББ-тай хамтран Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт орших Цагаан давааны хогийн цэгийн ойролцоо хог түүн амьдарч байгаа эмзэг бүлгийн иргэдэд тусламжийн үзүүлжээ. Энэхүү хогийн цэг дээр хог түүн амьдралаа залгуулдаг 90 гаруй өрх байдаг аж. Хөгжлийн хэлхээ ТББ 2006 оноос хойш дээрх өрхийн судалгааг гарган тусламж үзүүлэхээр ажиллаж байна. Эдгээр иргэнд оршин суух тодорхой хаяг, аль нэгэн хороо дүүргийн харьяалал, бичиг баримт зэрэг байдаггүйн улмаас ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хязгаарлагдмал гэнэ.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )