Монгол Улсын Засгийн газар болон Герман, Швейцар, Австрали Улсын Засгийн газрын хамтын ажиллагааны хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсээс хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг дэмжих, дүүргийн залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, орон нутгийн онцлогт тохирсон хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг бий болгох зорилгоор дүүргийн хүн амын нягтаршил ихтэй 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв”-ийг байгуулжээ. Төвийн нэгдүгээр давхарт төсөл хөтөлбөрт хамрагдсан иргэдийн бараа бүтээгдэхүүнийг борлуулах, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг дэмжих үйл ажиллагаа, сурагчдын урласан бүтээлийн үзэсгэлэн худалдаа зэргийг зохион байгуулах “Чингэлтэйд үйлдвэрлэв-3” төв, хоёрдугаар давхарт “Ажил, мэргэжлийн мэдээллийн төв” тус тус байрлаж байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )