Засгийн газрын өчигдрийн /2018.03.27/ хуралдаанаар “Улаанбаатар хотын хатуу хог хаягдлыг боловсруулах байгууламжийг шинэчлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийн төслийг дэмжиж УИХ-ын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр болов.
Төсөл хэрэгжвэл хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйлчилгээ шинэчлэгдэж, хог хаях цэгүүдийн хүчин чадал дөрвөн сая тонноор нэмэгдэнэ. Хотод ялгарч байгаа хүлэмжийн хэмжээ жилд 18 тонноор буурч, 100 мянган тонн барилгын хог хаягдлыг боловсруулж ашиглах боломж бүрдэх юм.
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )