Ирээдүйд аялаад ирсэн тухай үнэн худал нь үл мэдэгдэх маш олон мэдээлэлүүд байдаг. Ялангуяа сүүлийн үед цаг хугацаагаар ирээдүйд аялаад ирсэн гэх хүмүүс олширч байгаа бөгөөд тэдний тухай мэдээлэл ч сошиалд олны анхаарлыг их татаж байгаа юм. Хамгийн сүүлд л гэхэд 2030 оноос ирсэн гэх Ной Новак гэх залуу “НТВ” телевизэд ярилцлага өгсөн тухай мэдээллийг манай сайт хүргэж байсан. 25-аас илүүгүй настай харагдах тэрбээр амь нас, аюулгүй байдалдаа анхаарч нүүр царай болон дуу хоолойгоо нууж ярилцлага өгсөн байдаг. Тэрбээр “Би 2030 оноос ирсэн. Хариуцлага алдсанаасаа болж ажлаасаа халагдсан. Тэгээд Орос руу ирлээ” гэсэн юм. Энэ мэт маш олон мэдээллийг тэрбээр өгсөн байдаг. Түүний хэлж буйг үнэн худал ярьж буй эсэхийг шалгах төхөөрөмжөөр шалгахад огтхон ч худлаа ярихгүй байгаа нь тогтоогдсон гэдэг.
Тэгвэл дахин ирээдүйтэй холбоотой мэдээлэл гарчээ. Нэгэн царайгаа нуусан хүн 4000 оноос ирсэн гэх нэгэн зургийг сошиалд байршуулсан байна. Тус зургийн талаар сонирхолтой постууд хөвөрч байгаа бөгөөд үнэн эсэх дээр хүмүүс санал зөрөлдөж байгаа аж.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )
4000 ond hun turultun ustsan bn.
NISDEG TAKSI BNA