Царцсан 1562 айлын орон сууцны барилгыг энэ онд ашиглалтад оруулна

2018 оны 03 сарын 28

Засгийн газрын ээлжит хуралдаан 2018.03.27-ны өдөр боллоо.

“Төрийн орон сууцны корпораци”-д бүртгэлтэй байсан Говь-Алтай /120/, Дундговь /20/, Орхон /315/, Хөвсгөл /135/, Улаанбаатар хотод /972/ байх нийт 1562 айлын орон сууцны дуусаагүй барилгыг Хөгжлийн банкны балансад шилжүүлэв. Барилгыг гүйцээн барихад шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, энэ онд ашиглалтад оруулахыг банкны Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгалаа.

Барилгуудыг ашиглалтад оруулсны дараа түрээсийн орон сууцны санд шилжүүлэх асуудлыг дахин авч үзэхээр болжээ. 

Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан

 

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин (64.119.24.234) 2025 оны 03 сарын 13

Хэзээ царцаасан барилга вэ.Олон жил царцаагдсан бол барилгын яс чанарт муугаар нөлөөлдөг тул Улсын комисс маш сайн шалгаж хүлээж авах ёстой

1  |  0
Top