ОХУ-ын Кемерова мужийн “Зимняя вишня” худалдааны төвд өнгөрсөн ням гарагт гал гарч орлон хүний амь эрсэдсэн харамсалтай явдал болсон. Амиа алдсан хүмүүсийн тоог янз бүрээр мэдээллээд байгаа юм. Хамгийн сүүлийн тоогоор амиа алдсан хүмүүсийн тоо 69 болсон гэх мэдээлэл байгаа аж. Гэвч албан бус эх сурвалжууд түүнээс хэд дахин их тоог хэлж байгаа гэнэ. Амиа алдсан хүмүүсийн дотор 40 гаруй бага насны хүүхэд бий гэх мэдээлэл бүртгэгдээд байгаа аж. Гал гарах үед галын дохиолол ажиллаагүй бөгөөд зарим нэг орц, гарц нь хаалттай байсан байна. Гал гарсан шалтгааныг одоогийн байдлаар бүрэн тогтоогоогүй бөгөөд бага насны нэгэн хүүхэд санамсаргүй байдлаар гал тавьсан гэх мэдээлэл байгаа юм.
Олон хүний амийг авч одсон аймшигт галын хариуцлагыг хүлээх хүн одоогоор тодорхойгүй байгаа. Гэвч тус худалдааны төвийг хариуцдаг Аман Тулеев гэх эрхэм болсон явдалд холбогдож магадгүй байгаа аж. Аман Тулеев нь Кемерова мужийн амбан захирагчид дөрвөн удаа нэр дэвшиж байсан хүн юм байна. Тэрбээр 1997, 2001 онуудад тус мужийн амбан захирагчийн суудалд сууж байсан байна. 2005 онд Оросын Ерөнхийлөгч В.Путин түүнийг амбан захирагчид нэр дэвшихийг дэмжиж байжээ.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )
tiimee barilguud buur butehgui sharhi gd l unana daa
tiimee barilguud buur butehgui sharhi gd l unana daa
чанаргүй барилгууд ингээд л хүмүүсияг хохирооно доо. манайх бүр ч амаргүй.