Замын бүтээн байгуулалттай холбоотойгоор долоо хоногийн хоёр өдөр дугаарын хязгаарлалт үйлчилж эхэлнэ гэх мэдээлэл байгаа юм. Тэгвэл энэ талаар Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгээс тодрууллаа.
-Долоо хоногийн хоёр өдөр зайлшгүй дугаарын хязгаарлалт үйлчилдэг болгох шаардлагатай юу?
-2018 онд хийгдэх нийслэлийн бүтээн байгуулалтад замын болон бусад засваруудын ажил орж байгаа. Үүнтэй холбоотойгоор замын зохион байгуулалтыг зайлшгүй хийх шаардлага тулгарч байна. Дөрөвдүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 1 хүртэл дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажил өрнөнө. Замын цагдаагийн гүүрэн гарц, зүүн дөрвөн замын хоёр түвшний огтлолцол бүхий давхар гүүрэн гарцыг барих, дулааны цэвэр усны шугамыг Австрийн технологиор доторлох гэх мэт ажлуудыг хийхээр зэхэж байгаа. Эдгээр болон авто замын ажлууд хийгдэхтэй холбоотойгоор зарим замуудыг хэсэгчлэн хаах хуваарьтай байгаа. Өчигдөр Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар Улаанбаатар хотод хийгдэх бүтээн байгуулалтын нэгдсэн хуваарийг баталсан.
-Ямар газруудад бүтээн байгуулалтын ажил хийгдэх вэ?
-Зүүн дөрвөн замын уулзвар, Замын цагдаагийн уулзвар, Энхтайвны гүүр, Өгөөмөр захын урд талд тус тус гүүрэн гарцыг барина. Бид нийт 20 уулзварыг 2 түвшний огтлолцтой болгоё гэсэн зорилтыг тавиад байна. Үүний хүрээнд Зүүн дөрвөн зам, Замын цагдаагийн уулзвар, Яармагийн гүүр гэсэн ажлуудыг эхний ээлжинд хийхээр төлөвлөж байна. Ирэх жил үлдсэн 18 уулзварыг цэгцэлнэ.
-Дугаарын хязгаарлалтыг хэрхэн зохицуулахаар болж байна?
-Зуны бүтээн байгуулалтын их ажлын үеэр дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр үйлчилж байхаар болгоно. Тухайлбал, лхагва гарагт сондгой буюу 1, 3, 5, 9 дугаараар төгссөн автомашин, мягмар, пүрэв гарагт 0, 2, 4, 6, 8-аар төгссөн автомашин хөдөлгөөнд оролцох юм. Харин баасан гарагт Нарантуул, Бөмбөгөр, Хар хорин, Барс зэрэг томоохон худалдааны төвүүдийг амраах зохицуулалтыг хийнэ. Өөрөөр хэлбэл эдгээр худалдааны төвүүдийн амрах өдрийг нь 5 дахь болгох юм. Ингэснээр үлдсэн гурван өдөр бүх тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцох боломжтой. Үүнд хотынхоо иргэдийг хамтарч ажиллаач гэж хүсч байна.
-Гүүрэн гарц байгуулах газруудаас хамгийн их анхаарал татаж байгаа нь Замын цагдаагийн уулзвар байна. Энэхүү уулзварын гүүрэн гарцыг хэр хурдан хугацаанд барих вэ?
-Замын цагдаагийн гүүрэн гарцын уулзварын засварын ажлыг 2,5 жилийн хугацаанд хийж гүйцэтгэх ёстой байсан. Харин одоо зам хаах учир график гүйцэтгэгч компанитайгаа харилцан тохиролцоод тээврийн хэрэгсэл болон ажиллах хүчээ нэмж, жил зургаан сарын дотор бүтээн байгуулалтын гүйцэтгэхээр болоод байна. Дөрөвдүгээр сарын 15-аас 10 дугаар сарын 31 хүртэл гүүрний ул суурь, дам нурууны ажил бүрэн хийгдэх болно. Замын цагдаагийн уулзвар нь Улаанбаатар хотын өмнөд хойд хэсгийг холбосон томоохон уулзвар бөгөөд өдөрт 20 орчим мянган тээврийн хэрэгсэл зорчдог юм.
-Замын цагдаагийн уулзвар дээр гүүрэн гарц байгуулснаар замын ачаалал хэдэн хувиар буурах бол?
-Гүүрэн гарцын бүтээн байгуулалтыг хийснээр зам түгжрэлгүй болно. Төмөр замаар өдөрт 40 галт тэрэг зорчиж, автомашиныг хөдөлгөөнийг хязгаарлаж, түгжрэл үүсгээд зогсохгүй, зам тээврийн осол их гардаг. Энэхүү гүүрэн гарцыг барьснаар эдгээр асуудлуудыг бүрэн шийднэ. Мөн Дүнжингарав, Баянгол хорооллын хөдөлгөөнийг таслахгүйгээр бүтээн байгуулалтын ажлыг хийнэ. Тухайлбал, туслах болон холбоос замуудыг нэмэх төлөвлөгөөтэй байгаа
-“Нарны зам”-ыг хаана гэсэн мэдээлэл байгаа?
-Иргэдийн дунд бүтээн байгуулалттай холбоотой буруу ташаа ойлголт байна. “Нарны зам”-ыг бүрэн хаагдана гэх мэт. Тэгвэл “Нарны зам” болон Баянзүрх дүүргийн “Натур зам”-ын хөдөлгөөний урсгал хаагдахгүй.
-Иргэдээс дугаарын хязгаарлалттай холбоотой санал асуулга авна гэсэн. Хэрхэн авах вэ?
-Маргаашнаас дөрөвдүгээр сарын 15-ыг хүртэл иргэдээс санал авна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр болон Нийслэлийн хэвлэл мэдээллийн албаны сайтуудаар авах юм. Дугаарын хязгаарлалтын талаар болон бүсчлэлд шилжих тухай саналыг мөн авна. Гуравдугаар сарын 25-аас Зуны бүсчлэлд шилждэг. Тэгвэл одоо зохицуулж байгаа хуваарийн дагуу өвлийн цагийн бүсчлэлээрээ байхуу эсвэл зуны цагийн бүсчлэлд шилжих үү гэдгийг иргэдээс санал авч шийднэ.
-Хэрэв иргэд зөвшөөрөхгүй бол яах вэ?
-Одоо хэрэгжиж байгаа зохицуулалтаараа явна. Долоо хоногт нэг удаа дугаарын зохицуулалт үйлчилж байхад дээрх бүтээн байгуулалтыг хийнэ. Түгжрэл ихсэх байх.
-Нийтийн тээврийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн байгууллагын машинд дугаарын хязгаарлалт үйлчлэх үү?
-Хуучнаараа нийтийн тээврийн хэрэгсэл болон хэвлэл мэдээллийн байгууллагын машин, такси зэрэг зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй. Нийт машины 32 хувьд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй гэсэн үг. Шинээр зохицуулагдах ажил хэрэгжээд эхэлбэл өмнөх захирамж цуцлагдана.
-Дугаарын хязгаарлалтыг долоо хоногт хоёр удаа үйлчилдэг болгосноор иргэд нийтийн тээврээр зорчих болно. Нийтийн тээврийн хүрэлцээний асуудлыг хэрхэн шийдэж байна?
-Нийтийн тээврийн хэрэгслийн 13 чиглэлд тодорхой тооны автобуснуудыг нэмэх судалгааны ажлыг хийж байгаа. Автобус нэмэхэд хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг судалж байна.
-Замын ажил хийх компаниудыг хэрхэн шалгаруулах вэ?
-Замын ажил хийх компаниудад Зам тээврийн яам эрх олгодог. Тендерт оролцож байгаа компаниудыг үнэлгээний хороо шалгаруулна. Энэ зарчмаараа л явна.
Б.Янжиндулам
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 24 )
Монгол улс даяар жил бүр зуны цагт замаа,дулааны шугам сүлжээгээ засдаг бас бүтээн байгуулалтууд бүгд нэгэн зэрэг хийгддэг.Тийм болохоор зун хүн багач ачаалал их байдаг.Хааж хязгаарлаж байж барихаас өөр аргагүй
Монгол улс даяар жил бүр зуны цагт замаа,дулааны шугам сүлжээгээ засдаг бас бүтээн байгуулалтууд бүгд нэгэн зэрэг хийгддэг.Тийм болохоор зун хүн багач ачаалал их байдаг.Хааж хязгаарлаж байж барихаас өөр аргагүй
Нөгөө талаар хэдэн цагдаа нарыхаа ”гарыг амраая” даа, тэр үедээ дүрэм зөрчигсөдтэйгөө тулж ажиллаг, тэгээд хотын хөдөлгөөн цаашдаа соёлжино биз.
Нөгөө талаар хэдэн цагдаа нарыхаа ”гарыг амраая” даа, тэр үедээ дүрэм зөрчигсөдтэйгөө тулж ажиллаг, тэгээд хотын хөдөлгөөн цаашдаа соёлжино биз.
Урин цагт унадаг дугуй, мопед, мотоцикль ашиглаж хэвшмээр юм дөө. Ингэснээр өдөр бүр дор хаяж 1.5 цагийг дэмий түгжрэлээс та өөртөө авч, зориулж чадна. Мөн эдийн засагт ч хэмнэлттэй. Зөв үү? :)
Сүүлийн хэдэн жил түгжрэл хайран цаг заваа зарцуулж байгаа учраас энэ гүүрэн байгууламж хийгдэж байна. Хэсэгхэн хугацаанд үүнийг тэвччих юм бол бидний авто замын түгжрэлд үрдэг цаг хугацааг гэр бүлдээ зориулж болно. тийм учраас миний хувьд дэмжиж байна.
ZOV BAILGUI YADGIIN.HARIN TSAG ALDALGUI, CHANARTAI, DUNDAAS N MONGO TSUSLALGUI HIILGEVEL ZUGEER B.NA.
ZOV BAILGUI YADGIIN.HARIN TSAG ALDALGUI, CHANARTAI, DUNDAAS N MONGO TSUSLALGUI HIILGEVEL ZUGEER B.NA.
Авто замын түгжрэл ганцхан жил бий болоогүй. Урд урдны алдаатай шийдвэр одоо ийм болгосон байх. Харин одоо шийдэх боломжуудын талаар ярилцах нь зөв. Замаа өргөтгөх талбай байхгүй учраас давхар гүүрэн гарц нүхэн гарц тусгай замын автобус гэх мэт шийдлүүдийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Зун бол иргэд амарч зугаалах улирал тийм учраас энэ цагт амжуулж маш хурдан барьж дуусгах хэрэгтэй
Зуны сайхан дэлгэр цагт бүтээн байгуулалтаа эрчимтэй явуулчихвал ядаж өвөл нь түгжрэл багасах юм даа. Яасан ч ууртай яасан ч их эрх чөлөө хүний эрх ярьсан түгжирч амьдрах дуртай хөлдүү толгойтнууд вэ машин унахгүй бол үхчих гээд байдаг юм байдаг юм байх даа
бүтээн байгуулалт хийж байж энэ улс орон чинь хөгжинө.Амин хувийн эрх ашгаа бодоод байх юм.Ингэж хязгаарлалт хйихгүй бол зунжин гацна шдээ
тэгш сондгойгоор нь явуулж байгаад барих хэрэгтэй.Дандаа хувийн эрх ашгаа бодоод нийтийн эрх ашгийг бодохгүй юм.Бүтээн байгуулалт хийж байж хот хөгжинө шүү
Хүн болгоны хүслийг биелүүлэх боломжгүй тийм болохоор дугаараар нь хязгаарлаад ажлаа эхлэх хэрэгтэй
Нарантуулыг хотоос нүүлгэвэл хаана ч түгжрэхгүй бараг гүүр замны ч хэрэг байхгүй.
буруу бн.та бүхэн хурдан ажиллах нь хих баталгаатай юм.Дарга нар худлаа ажлаа хурдан хийдэггүй шүүдээ.ард иргэд бол их хүлээцтэй байдагшүү.Дугаарыг шууд тэгш сондгойгоор нь явуулж гүүрээ хурдан барих хэрэгтэй1 3 5дсондгой,2 4 6дтэгш нямд үйлчлэхгүй байвал ямар вэ
tegsh sondgoigoorno ybuulaachee hurdan guuree bariad tugjrelgui ybmaar bna
түгжрэлийг дарангуйлалаар хүний эрхд халдаж шийдэдгүй юм гэрлэн дохиогоо зориуд түгжрэл үүсгэхээр хоёр үетэй тавчихаад юугаа яриад байгаа юм бэ ард түмэн тэнэг биш гэрлэн дохиог ашиглах ажиллуулах хууль байхгүй замын цагдааг ажилаа хэрхэн хийж байгааг дүгнэх мэдэх арга байхгүй тийм болхоор гэрлэн дохиог хэдэн цагаар ч гацааж түгжрэл үүсгэж болно замын цагдаа нар зохицуулж байгаа нэрийн дор санааныхаа зоргоор түгжрэл үүсгэж ард түмнээр даажигнаж байна дугаарын хязгаарлалт нэгдүгээр эгнээ бүгд шахааны бизнис эрх мэдэлтнүүд ард ирэгдийхээ тархийг угааж татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуу
Түгжрэлгүй болгох гэж байхад яагаад уурладаг байнаа. Хурдан ажлаа амжуулах нь зөв биз дэ. Түгжирэхгүй хязгаарлалтар явсан нь дээр ш дээ. Манайхан үнэн тэнэг шүү
Ami amia bodohoo boli l do. Zow yuman dr ni niitere demjeed yawbal hot goyo boloh bh da
Bvgdere tal talasa bolomjoro ene ajild tuslah yostoi yum bish v ard tumeen. Tegj bj tvgjrelgui zamaar yawahin bish v . Daraa ni ene zamaar oorsdoo l yawnaa da
Зам тавих бол хажуугаар нь тур зам гэж тавьдаг биз дээ. Дугаарын хязгаарлалт бол арга ядсан арга. Ходоонийхон нутаг руугаа явж зай болж огоочээ. Товогтэй шаврууд юм аа
Энэ нэг тэнэг жүжигчин дандаа иргэдийн эсрэг юм хийнэ. Ерөөсөө төрд хуучирсан тэнэг хандлагатай хүмүүс дандаа садаа болдог.