МҮБХ-г 28 жил удирдсан Р.Нямдорж, Д.Данзаннар цэцдийн зөвлөлөөс нэрээ татаж Б.Бат-Эрдэнэ тэргүүнээр сонгогдсон үйл явдал энэ сарын 24-нд “Их Эе” хурлын үеэр болсон билээ. Тэгвэл өнөөдөр Монголын Үндэсний Бөхийн Холбооны “Их эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн шинэ гишүүд мэдээлэл хийлээ.
Улсын заан Ц.Магалжав МҮБХ-ны “Их Эе” амжилттай болсон хэмээн үзэж байгаагаа хэлээд хурлаас гарсан зарим шийдвэрийг танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ “Өнгөрөгч бямба гаригт МҮБХ-ны наймдугаар “Их эе” хурал болсон. Сүүлийн өдрүүдэд Монголын үндэсний бөхтэй холбоотой асуудлууд хөндөгдөж байна. Монгол бөх нь Монголын ард түмний нэгэн өв соёл учир хүмүүс анхаарлаа хандуулдаг. МҮБХ-ны хаалгыг эвдэж орсон хэрэг гарсан нь бөхчүүд бидний хувьд эмзэглэмээр санагдаж байгаа. Монгол бөх хоёр хуваагдах ёсгүй. Бид бусад сагсан бөмбөгийн холбоо гэх мэт холбоонууд шиг хоёр хуваагдаж болохгүй. Тиймээс “Их Эе”-ийн хурлаа амжилттай хийж олон асуудлыг шийдсэн. “Их эе”-ийн хурал 200 хүний бүрэлдэхүүнтэй болох ёстой байдаг. Энэ удаагийн хуралд 153 төлөөлөгч оролцсон. 21 аймгаас Дундговь, Увс аймгийн төлөөлөл ирээгүй. Улсын цолтой бөхчүүдээс Улсын аварга, гарьд, заан цолтонгууд автоматаар хуралд оролцдог. Хурал нийт 70 хувийн ирцтэй болсон. МҮБХ-нд гарч байгаа маргааныг бөхчүүд өөрсдөө шийдэхийг уриалж байгаа. Учир нь мандатын дүнгээр 153 бөхөөс 50 нь эдийн засагч, 14 инженер, 12 хуульч, эрхзүйч гэх мэт мэргэжилтэй хүмүүс байгаа юм. Тиймээс бид өөрсдөө асуудлаа бүрэн шийдвэрлэх боломжтой. Мөн МҮБХ-ны тэргүүн нь өөрөө бөх хүн байж асуудлыг зөв шийднэ гэсэн дүгнэлтэд бид хүрсэн. Тиймээс МҮБХ-ны тэргүүнээр Дархан аварга Б.Бат-Эрдэнэ сонгогдсон. Тухайн үед заалнаас дөрвөн төлөөлөгчийг нэр дэвшүүлсэн юм. Одоо МҮБХ-ны тэргүүн нь дархан аварга цолтой хүн боллоо. Тэргүүнийг сонгосны дараагаар цэцдийн зөвлөлийн гишүүдийн тухай яригдана. Цэцдийн зөвлөлийг 200 төлөөлөгч дундаас нууц санал хураалтаар сонгодог. Нийт 67 хүнийг цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгодог журамтай. Цэцдийн зөвлөлийн 24 хүн нь орон нутгаас автоматаар сонгогддог юм. Үлдсэн 43 хүнийг нууц санал хураалтаар сонгодог. Өмнөх цэцдийн зөвлөлийн гишүүдийн 50 хувь нь бөхчүүд байдаг байсан. Үлдсэн нь засуул гэх мэт хүмүүс байдаг байлаа. Харин энэ удаад 90 гаруй хувь нь улсын цолтой бөхчүүдээс бүрдэж байхаар журам баталсан. Сая зохион байгуулагдсан “Их эе”-ийн хурлаар дөрвөн цаг гаруй хуралдаж, дүрэм журамдаа нэлээн өөрчлөлт оруулсан. Батлагдсан дүрмийн дагуу цэцдийн зөвлөлийн 67 гишүүн дөрөвдүгээр сарын 5-нд хуралдаж тэргүүлэгчдээ сонгоно. Тэргүүлэгчид цаашид хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргана. Мөн маргаантай барилдааныг удаашруулсан бичлэг үзэж шийдвэрлэдэг болох журмыг баталсан. МҮБХ нь эвээр нэгдсэн холбоо . Нийт 3000 гаруй бөх байдаг. Эдгээр хүмүүс эвээр нэгддэг. Цаашид ч эвээ эеээ хичээн ажиллах болно” гэлээ.
Бөхчүүдийн хийморь шингэсэн бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авах ямар ч боломжгүй
Мөн энэ үеэр Монгол Улсын арслан Д.Ганхуяг хэлэхдээ "Дархан аварга цолтой хүн Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүнээр сонгогдсон нь хамгийн зөв сонголт, зөв шийдэл, зөв гарц хэмээн бөхчүүд бид бүхэн харж байгаа. Бөхийн холбоо хоёр хэсэг болон талцаж сүүлдээ хувийн шинж чанартай болж эхэлсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тэр хүмүүстэй уулзаж ярилцаж санаа бодлыг нь сонсох цаг болсон байх. Цаашид хагаралдаж биш хамтарч ажиллах болно. Тиймээс ч бид аваргыгаа холбооныхоо тэргүүнээр сонголоо. Мөн нэг зүйлийг тодруулж хэлмээр санагдлаа. МҮБХ-ны дүрэмд Монгол бөхийн өргөө гэсэн заалт байдаг юм. Тодруулбал, 11.2 зааснаар Монгол бөхийн өргөөг хувьчлах, барьцаанд тавихыг хориглоно гэсэн байдаг. Тэгэхээр бөхчүүдийн хийморь шингэсэн бөхийн өргөөг хэн нэгэн хувьдаа авах ямар ч боломжгүй. Тиймээс иргэд санаагаа бүү чилээгээрэй" хэмээв.
Цэцдийн зөвлөлд хамгийн өндөр санал авсан гишүүд багтдаг байна. Сая болсон наймдугаар “Их Эе хурлаар Дархан аварга Б.Бат-Эрдэнэ 153 төлөөлөгчөөс 123 хүний санал авчээ. Харин Дархан аварга Г.Өсөхбаяр -120, аварга Г.Эрхэмбаяр-113, Д.Ганхуяг арслан-107, Д.Азжаргал арслан-102, Н.Ганбаатар-100, И.Доржсамбуу-107, Улсын харцага Ц.Магалжав-115, Т.Өсөх-Ирээдүй-116, Ц.Мягмарсүрэн заан-98 санал тус тус авснаар цэцдийн зөвлөлийн гишүүнээр сонгогджээ. Ийнхүү цэцдийн зөвлөл залуу хүмүүсээр цусаа сэлбэлээ гэдгийг Улсын заан Ц.Магалжав онцоллоо.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 16 )
Ganbaatariig has nyamdorjiin tagnuulaar orj irj bna
Энэ хэдэн хөлс хир шивэртэй юмнуудыг хэн ч толгойлсон яадын
Baagii avarga gui ee mun shunaltai hun shu
Бөхчүүд өөрсдөө бидний хийморь гэж ярих нь мөнч тэнэгрэл, сагсуурал, мунхаглал шүү. Харин хөлсний үнэр шингэсэн гэвэл үнэн.
Бөхчүүд өөрсдөө бидний хийморь гэж ярих нь мөнч тэнэгрэл, сагсуурал, мунхаглал шүү. Харин хөлсний үнэр шингэсэн гэвэл үнэн.
Бөхчүүд өөрсдөө бидний хийморь гэж ярих нь мөнч тэнэгрэл, сагсуурал, мунхаглал шүү. Харин хөлсний үнэр шингэсэн гэвэл үнэн.
Бөхчүүд өөрсдөө бидний хийморь гэж ярих нь мөнч тэнэгрэл, сагсуурал, мунхаглал шүү. Харин хөлсний үнэр шингэсэн гэвэл үнэн.
Бөхчүүд өөрсдөө бидний хийморь гэж ярих нь мөнч тэнэгрэл, сагсуурал, мунхаглал шүү. Харин хөлсний үнэр шингэсэн гэвэл үнэн.
Buhiin hiimori gej yu bdg bilee.
Бат эрдэнэ аврагаа наад бөхчүүдээ хага базаач
Монгол бөхийн тэргүүнээр дархан аврага Б.Батэрдэнэ боллоо.Одоо өөр яах гээд байгаа юм бэ.Бөхчүүд жоохон ёс жудагтай баймаар юм.Бөхийн найраагаа больцгоох юм биш үү.Бөхчүүд допинг хэрэглэхээ болих юм биш үү
byh bohchyydee oroltsyylj songyylia hiij bmaar yum tegj baij hagaraldahgyi baimaar , 1taliig barisan hymyys bna shyy de ,tegeed yaj negdeh geed bgaa yum be