Согтуу эмэгтэйчүүд бусдыг дээрэмджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 26

Архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн эмэгтэйчүүд дээрмийн гэмт хэрэг үйлдсэнийг цагдаагийн байгууллага шалгаж байна.

Өнгөрөгч бямба гаргийн шөнө Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус дүүргийн 5 дугаар хороонд оршин суух хаягтай 20 настай, эмэгтэй М, Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны иргэн 25 настай, эмэгтэй Г нар нь согтуурсан үедээ бусдыг зодож гар утаснууд болон бэлэн мөнгийг нь дээрэмджээ. Хохирогч нь Баянгол дүүргийн 10 дугаар хороонд оршин суух 33 настай, эрэгтэй А гэгч бөгөөд уг хэргийг Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж байна.

Иргэд архи, согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэж, эрүүл ухаанаа алдан, биеэ хянах чадваргүй болсон үедээ аливаа гэмт хэрэг, зөрчилд холбогдон өөрт болон бусдад эрүүл мэнд, эд хөрөнгө, сэтгэл санааны хохирол учруулж байна. тэдний олонх нь залуучууд буюу 25-35 насны, эрхэлсэн тодорхой ажилгүй иргэд байгаа юм. Иймд архи, согтууруулах ундааны зохисгүй хэрэглээнээс татгалзаж, эрүүл мэнд, амь насаа болзошгүй эрсдэлээс хамгаалахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.43.96) 2025 оны 03 сарын 13

Баар ресторанууд чинь ихэнхи нь эрх мэдэл бүхий хүмүүсийн бизнес.Улс орныхоо хөгжлийг архидалтаар байгуулж бгаа юм чинь залуус ингэж л амьдарна.Нийгмээрээ ийм сэтгэхүйтэй амьдарч бхад улс орныг чинь харийхан эзлэж эзэн сууж хамаг баялаг нь үгүй болох нь энүүхэнд

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

olon niitiin amgalan taivan baidal aldagduulj, hulgai deerem hiigchidiig hatuu shiitgej baih heregtei,,,,shivshigiin umnuud neg odor ailiin avgai, hyyhdiin eej bolno bizdee, buzar hooson tolgoitoi arhichid, niigmiin shaaruud

1  |  0
irgen(62.167.114.16) 2025 оны 03 сарын 13

olon niitiin amgalan taivan baidal aldagduulj, hulgai deerem hiigchidiig hatuu shiitgej baih heregtei,,,,shivshigiin umnuud neg odor ailiin avgai, hyyhdiin eej bolno bizdee, buzar hooson tolgoitoi arhichid, niigmiin shaaruud

1  |  0
Top