АТГ-ын урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү болон Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, АТГ-ын мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог нар 2018 оны гуравдугаар сарын ажлын тайлангаа танилцуулж байна.
АТГ-ын ажлын хэсгүүд өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 21 аймаг, 98 суманд ажилласан. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 43 гомдлыг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн бөгөөд түүнээс гадна Гэмт хэргийн шинжтэй гомдол, мэдээллийн шийдвэрлэлт Эрүүгийн хэрэг 40%, Эрүүгийн хэрэг үүсгэхээс өмнө шийдвэрлэсэн 17%, Харьяаллын дагуу шийдвэрлэсэн нь 7% -тай ажиллажээ.
Мөн АТГ-т ирүүлсэн өргөдөл гомдлын тоон мэдээллийн хувьд өнгөрсөн гуравдугаар сард нийт 130 өргөдөл, гомдол иржээ. Үүнээс 86 нь гэмт хэргийн шинжтэй, 36 нь авлига албан тушаал, хөрөнгө орлогын мэдүүлэгтэй,Төрийн байгууллагын ёс зүй, хүнд суртал, удирдах ажилтны гаргасан шийдвэртэй холбоотой аж.
Түүнчлэн 13 яам, 27 агентлаг, нийслэл, дүүргийн захиргаа, удирдлагын нэгжийн дарга, дотоод хяналт, төсөв санхүү хариуцсан, хүний нөөцийн асуудал хариуцсан, нийтийн албанд шинээр томилогдсон болон бусад албан тушаалтнууд зэрэг 1150 төрийн албан хаагч авлигын эсрэг сургалтад хамрагдаад байгаа гэв.
Б.АМИРДАА
Эх сурвалж: www.ZINDAA.mn

Сэтгэгдэл ( 0 )