Монгол Улсад хэрэгжиж буй хуулиуд буюу Эрүүгийн хууль, ЭХХШТХууль, Зөрчлийн тухай хууль, ЗХШТХууль, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулиуд нь нийгэмд гардаг аливаа хүчирхийлэлээс урьдчилан сэргийлэх, гарсаных нь дараа илрүүлэх, зохих хариуцлага тооцох эрх зүйн орчинг хуульчилсан өгсөн байдаг.
Тэгвэл "Legal window" хуулийн фирмийн захирал, өмгөөлөгч Л.Нинжбат эмэгтэйчүүдэд зориулсан сонирхолтой нэгэн хуулийн төслийг боловсруулж өргөн бариулахаар зэхжээ. Тодруулбал, эмэгтэйчүүдийн сарын тэмдэг ирэх үед хоёр хоногийн цалинтай чөлөө олгох тухай хуулийн төсөл аж.
Энэхүү хуулийг хөгжингүй болон өндөр хөгжилтэй орнуудад мөрддөг байна. Тухайлбал, Японд 1947 оноос хэрэгжиж байгаа хөдөлмөрийн тухай хуулинд "сарын тэмдгийн улмаас ажиллах туйлын боломжгүй болсон бол чөлөө авч болно" гэсэн утгатай заалт байдаг. Ямар нэг эмчийн бичиг гэх мэт зүйл хэрэггүй, сарын тэмдэг ирснээс болоод бие таагүй байгаагаа хэлээд л чөлөө авч болох аж. Гэхдээ цалинтай болон цалингүй чөлөө өгөх нь тухайн байгууллагын эрх. Байгууллага хууль зөрчиж, ажилтандаа чөлөө өгөөгүй тохиолдолд 300 мянга хүртэл иен(6,5 сая орчим төг)-ийн торгуультай гэж тусгасан байдаг.
Б.Алтжин

Сэтгэгдэл ( 7 )
sayhan neg mal buh jolooch nariin torguuliig huchingui bolgoh huuli geed maltaad bsan, odo ene neg ergui nuhur huuhni sariin temdegni huuli ch genuu, buur medreltej uguh yumaa, tend tegdeg geed l hutsaad bhiin , yadaj tiim ornd amidrah es surtahuuntai, soyoltoi, bolocroltoi bol ain, uur hiih yum ene eh orond chini alga uu, ichij uhmeruud
тэгэхлээр эмэгтэйчүүдийг ажилд авдаг байгууллага байхгүй болно доо
Солонгост хүртэл тэгдэг шд
юм ирцэн гээл даргадаа найланхайтан чөлөө өгөөч гэх юм уу?
alban gazrynkh ni neg nukhur ochiji shalgakh kheregtey , shal zawkharsan zuyl setgeji baykh yum , ha ha
Будаач будаач гэхээр сахлаа будав гэгчээр энэ байтугай асуудлаа шийдэж чадахгүй байж үл бүтэх юм хийхээ больвол таарна
Үнэн үү. Тэгвэл үнэхээр сайн л байна.