Албан тушаалтнууд холбогдон шалгагдсан хэргүүдийн хууль зүйн үндэслэлийг шалгаж байна

2018 оны 03 сарын 26

Нийслэлийн прокурорын газраас урьд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдсэн Улс төрийн болоод төрд удирдах албан тушаал хашиж байсан албан тушаалтнууд холбогдон шалгагдсан хэргүүдийн хууль зүйн үндэслэлийг шалгах шалгалтыг батлагдсан удирдамжын дагуу явуулж байна.

Дээрх шалгалтын хүрээнд урьдчилсан байдлаар Батлан хамгаалах яам болон Ашигт малтмал, газрын тосны газрын эрх бүхий албан тушаалтнуудад холбогдох, зарим хэргүүдийг сэргээн, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийж гүйцэтгүүлэхээр болсон талаар мэдээллээ.

Эх сурвалж: Монгол улсын ерөнхий прокурорын газар


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top