Вашингтонд буу зэвсэгт тавих хяналтыг чангатгасан хууль яаралтай батлуулах хүсэлтэй 500 мянган хүн оролцсон жагсаал өчигдөр болжээ. Галт зэвсгийн замбараагүй худалдаа нь гэмт хэрэг өсөхөд нөлөөлөөд байгаа аж. Вашингтон ДиСи буу зэвсгийн талаар нэлээд хатуу хууль журамтай ч галт зэвсгийн гэмт хэргээрээ тэргүүн эгнээнд жагсдаг байна.
Анх Үндсэн хуулийн хоёр дахь нэмэлтэд тус улсын иргэд зэвсэг хадгалах, авч явах эрхтэй гэсэн заалт тусгагдсанаас хойш галт зэвсгийн хэрэглээ нэмэгдсэн аж. Сэтгэцийн хувьд эрүүл, хууль биелүүлэх чадвартай, насанд хүрсэн америк хүн бүр зэвсэг эзэмших эрхтэй ч муж улс бүрт нэмэлт заавар мөрдөгддөг аж. Жишээ нь Вашингтонд буу зэвсгийг гэртээ хадгалахдаа заавал аюулгүй байдалд /замгийг нь сойх гэх мэт/ хадгалах ёстой, цэнэглэсэн гар бууг барьж болохгүй хууль байдаг ч галт зэвсгийн гэмт хэргээрээ тэргүүн эгнээнд жагсдаг гэнэ. Буу зэвсэг эзэмших журам нь орон нутгийн засаг захиргаанаас зохицуулагддаг бөгөөд жил бүр бүртгэлд хамрагддаг ажээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )