Энэтхэг улс дэлхийн хамгийн өндөр хөшөөг барихаар болжээ. Тодруулбал, тусгаар тогтнолын төлөө тэмцэгч Валлабхаи Пательдын дурсгалд зориулж 320 сая доллараар хөшөө босгох гэнэ. Тус хөшөөний өндөр нь 182 метр бөгөөд суурьтайгаа нийлээд 240 метр өндөр болох аж. Хөшөөнд нийт 5700 тонн ган, 18500 тонн арматур, 75 мянган куб метр бетон, 22500 тонн хүрэл орох тооцоо гарчээ. Энэхүү хөшөө нь жуулчдыг татах төв болох магадлалтай аж.

Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )