Сураггүй алга болсон онгоцыг олжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 25

2014 оны гуравдугаар сарын 8-нд Куала-Лумпур хотоос Бээжин хотыг чиглэн ниссэн  MH370  онгоц ор сураггүй алга болсон юм. MH370  онгоц алга болоод дөрвөн жил болж байгаа бөгөөд зөвхөн онгоцны сэг нь олдсон тухай мэдээлэл гарч байсан.

Тэгвэл сураггүй алга болсон MH370 онгоцыг олсон гэх мэдээлэл хэвлэлээр гарчээ. Тодруулбал, Австралийн иргэн Питер Макмэхон 4 жилийн өмнө алга болсон Малайзийн MH370  онгоцыг "NASA Google Maps"-с уйгагүй хайж байсан гэнэ. Улмаар Сейшелийн бүлэг арлуудын орчмоос олсон ба зургийг нь сошиал орчинд байршуулжээ. Тус зурган дээр онгоцны их бие бууны суманд өртсөн нь тод харагдаж байгаа гэх мэдээлэл байна. Одоогийн байдлаар сураггүй алга болсон онгоц мөн эсэхийг судлах ажил хийгдэх аж.

2015 оны долдугаар сард Энэтхэгийн далайд орших Реюньон арлаас тус онгоцны далавчны нэг хэсэг олдсон тухай АНУ-ын албаныхан мэдээлж байсан. Харин Австралийн аврах багийнхан өргөн хүрээтэй далайн гүний эрэл хайгуулыг явуулаад байсан ч онгоцны их бие болоод зорчигчдыг  олж чадаагүй юм. Тус алга болох үедээ нийт 239 зорчигч, багийн гишүүдийг тээвэрлэж явж байсан гэдэг.

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top