Өнгөрч буй долоо хоног үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Сүүлийн есөн жилийн турш яригдаж буй Оюутолгой компанийн "Рио Тинто"-той хийсэн гэрээний асуудал дахин сөхөгдөж, Ройтэрсийн мэдээ олныг гайхашруулав. Түүнчлэн Монголын Үндэсний Бөхийн холбооны ээлжит дуулиан энэ долоо хоногт үргэлжлэх нь тэр. Ингээд эдгээр болон бусад мэдээллийг тоймлон хүргэе.
С.Баярцогт ба Ройтэрсийн мэдээ
Энэ долоо хоногийн эхний өдөр Ройтэрс агентлагийн цацсан мэдээ Монголын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд томоохон дуулиан тарилаа.
"Сангийн сайд асан С.Баярцогт Оюутолгойн гэрээг хийхдээ Рио-Тинто компаниас хахууль авсан байж болзошгүй. Тэрхүү мөнгө С.Баярцогтын Щвейцарь дахь дансанд буй. Уг дансыг тус улсын шүүх хуулийн байгууллагаас царцаагаад байгаа" тухай мэдээлсэн энэхүү мэдээлэл яах аргагүй олны анхаарлыг татсан юм.
АН-ын шийдвэр олныг алмайруулав
Цагтаа АН-ын лидер, өнгө төрхөөр нэрлэгдэж явсан С.Баярцогтыг Ройтэрсийн мэдээлэл гарсны маргааш нь намаас нь хөөх шийдвэрийг АН-ын удирдлагууд гаргав. Тодруулбал, мягмар гаригт АН мэдээлэл хийж, С.Баярцогтыг гишүүнчлэлээсээ хөөж байгаагаа дуулгав. Үүнтэй холбоотойгоор АН-ын зарим гишүүд нүүр ном, олон нийтийн сүлжээгээр дамжуулан АН-ын удирдлагуудын гаргасан шийдвэрийг шүүмжилэ эхлэв. С.Баярцогтод өөрийгөө хамгаалах, үзэл бодлоо илэрхийлэх боломж олголгүй хөөсөн нь ардчилалын үндсэн зарчим биш гэх хүмүүс олон байсан бөгөөд энэ талаар АН-ыг төлөөлж О.Магнайн хэлсэн үг нь “Ардчилсан нам бол Үндсэн дүрэмтэй, дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Нэг жилийн өмнө Үндсэн дүрмийн хороо хуралдаж, Ардчилсан намын гишүүн С.Баярцогтыг намын дээд байгууллага буюу Үндэсний бодлогын хорооны гишүүнээр сонгогдохтой холбоотой асуудал дээр түдгэлзүүлэх шийдвэр гарч байсан. Үүнээс хойш намын Үндсэн дүрмийн хороонд өөрөө ирж, энэ асуудлаар тайлбар хийх бүтэн жилийн хугацаа байсан боловч тайлбар хийгээгүй. Энэ мэтээр хууль бус үйл ажиллагаанд холбогдсон гишүүддээ хариуцлага тооцож ажиллана”.хэмээн мэдэгдсэн юм.
С.Баярцогтын тайлбар
Хэргийн эзэн, хэнгэргийн дохио болсон УИХ-ын гишүүн С.Баярцогт өөртэй нь холбоотой энэхүү дуулианд тайлбар хийлээ. Тэрбээр лхагва гаригт хэвлэлийн бага хурал зарлаж, дараах мэдэгдлийг хийсэн юм. С.Баярцогт "Оюутолгойн гэрээ бол үндэсний аюулгүй байдлыг баталгаажуулсан, Хөрөнгө оруулалтын гэрээ сайн болсон гэдгийг онцлоод Рио-Тинтогоос авлига аваагүй гэдгээ мэдэгдсэн юм. Мөн АН-ын гаргасан шийдвэрт харамсч буйгаа дуулгав. “Оюутолгой” төсөл бол гуравдагч хөрш буюу Канад, Австрали, Англиас оруулсан хамгийн том хөрөнгө оруулалт. Монгол Улс нэг ч төгрөг гаргахгүйгээр эл төсөл, бүтээн байгуулалтыг хэрэгжүүлж буй. Бүтээн байгуулалт эхэлсэн өдрөөс л татвараа төлж, маш олон хүнийг ажлын байраар хангаж байна. Үүнээс гадна маш их хэмжээний нөү-хау, менежментийн туршлагыг Монголд авчирсан. Дэлхийд хоёрдугаарт бичигдэх том компани Монголд ажиллаж байгаа нь тэнд бизнес эрхэлж болох юм байна гэсэн итгэлийг гадаадын хөрөнгө оруулагчдад өгсөн. Шууд мөнгөн дүнгээр үнэлж боломгүй энэ мэт олон зүйл бий. Бид цөөхүүлээ. Хоёр том улсын дунд оршдог бид эвтэй байхдаа л хүчтэй” гэсэн бол АН-ын хувьд гаргасан шийдвэрийг эмгэнэлтэй гэсэн юм. Түүний өгсөн тайлбар нь”Надаас хэн ч юу ч асуугаагүй. Шүүхээр асуудлыг шийдтэл хэнийг ч гэм буруутай гэж үздэггүй. Энэ бол ардчилсан нийгмийн зарчим. Манай намын удирдлага ийм дуулиан шуугианыг далимдуулан маш богино хугацаанд намайг намаас хөөлөө. Надад Ц.Лоохууз, Б.Сурмаажав нарын олон хүнийг сэхээтний төөрөгдөл, баруунтан, зүүнтэн гээд хэлмэгдүүлж байсан гашуун түүх санагдаж байна” гэсэн юм
МҮБХ-ны хэрүүл олон нийтийг талцуулав
Монголын Үндэсний Бөхийн Холбоо /МҮБХ/-ноос “Их эе” хурлын товоо зарласан бөгөөд үүнийг Л.Чинбат нарын хүмүүс эсэргүүцэн шүүхэд хандсан байна. Шүүх энэхүү хурлыг хууль бус гэсэн шийдвэр гаргаж, өдөртөө л ШШГЕГ-ын ажилтнууд бөхийн өргөөнд очин үймээн дэгдээлээ. Р.Нямдоржид бичиг өгөх гэсэн шийдвэр гүйцэтгэх ажилтнуудыг эсэргүүцэж, түүний хүү Н.Ганбаатар хувцсаа тайлсан зураг сошиалд мөн л багагүй дуулиан дэгдээв. Гэвч энэ шуугианы талаар хоёр талаас аль нь ч тайлбар хийсэнгүй. Ямартаа ч цөөнгүй жил хоёр тал болон маргалдаж байгаа үндэсний бөхийнхөнтэй холбоотойгоор тэднийг дэмжигчид өөр хоорондоо "чулуу шидэлцээд" эхэллээ.
Дархан аваргаа тэргүүндээ заллаа
Бямба гаригт Үндэсний бөхийн холбоо хурлаа хийж, шинэ тэргүүнээ сонголоо. Олон жил бөхийн холбоог ээлж дараагүй удирдсан гэх шүүмжлэлд өртсөн Р.Нямдорж энэ удаад ажлаа өгч түүний албыг УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ удирдахаар болсон байна. Харин энэ хурлыг хууль бус гэж үзвэл Б.Бат-Эрдэнэ, нөгөө талд Л.Чинбат нарын дунд тэмцэл өрнөх нь ээ.
Ийнхүү бүтэн долоо хоногийн турш зай завсаргүй дуулиан шуугианы голомтод амьдарсан монголчууд болж таарлаа бид. Ирж буй долоо хоногт эх оронд маань ямархан шуугиан өрнөхийг харах л үлдлээ.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 8 )
1-t, Bayartsogtoo barij horiochee; 2-t avilgachid buh mongiig ni shuud ogson bolov uu? 10 say uridchilgaa baisan bol haa negteiguur uldsen mongoo avsan baigaa; 3-t Zorigt-iig bas nariin shalgah heregtei,hamt geree hiilzsen,mongoo yaj gar deeree avav?huuhduudiinh ni nereer avgaigiinh ni nereer dans,baiguulsan kompani offshore-t bn u ,doroo l garaad irne, mgl-iin toriin sonin zagiin marzan erh barigch naraa hodlogtun,tuuhendee mgl tumen iimerhuu erh barigch nartai baisiin bolov u
olniig almairuulav genee , ,,,olon tymen almairaagui , harinch yyniig odii boltol hyssen
yasan ichdeggui hog bayarzogt ooriigoo arai jinhen eh oronch Loohuuz, Surmaajav nartai zuirlyyleed icheech, ted hezeech eh ornoo zolmoogui, hulgailj gadnii orond nuugaagui !!!!
yasan ichdeggui hog bayarzogt ooriigoo arai jinhen eh oronch Loohuuz, Surmaajav nartai zuirlyyleed icheech, ted hezeech eh ornoo zolmoogui, hulgailj gadnii orond nuugaagui !!!!
udii boltol ysand oroh gazargui,aytaihan bie zasah bolomjgui yu hiij baisan mal ve Nyamdorj,baterdene gj dunhuug hen terguunde zalsan yum be? teneg setguulche doligonuur chi yu ,naad maanag chini yu hiij chadahgui ,daahgui nohoi buluu huruuna gj bdgiin
Баяр хүргэе.Одоо шинэлэг байдлаар сайн ажиллах хэрэгтэй .Энэ том өргөөг сайхан душтэй саунтай тухтай цэвэрхэн бие засах газартай монгол бөхөөс гадна бүх тарлийн спортоор хичээллэх боломжтой жилийн болон сарын хуваарьтай болгоод амь оруулах хэрэгтэй дээ.
Odoo l neg buh hun buten bieeree udirdah boljee.DDDDD ABARGA-daa amjilt husie.Chinbat navsaan pad zail daa buhniig meddeg chaddag huvilgaan bolj gn.Luivarchid
Хулгайч, Луйварчин Баярцогтыг даруй Баривчилж бүх Хөрөнгийн хурааж Улсад учируулсан Хохиролын дагуу Хатуу арга хэмжээ авах хэрэгтэй