Засгийн газраас хэрэгжүүлж буй “Элэг бүтэн-Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар “JCI” олон улсын байгууллагын Монгол дахь JCI лидер салбар байгууллагатай хамтран Элэгний вирусын эсрэг хамтдаа “Live+R” төслийг Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж эхэллээ. Төслийн хүрээнд энэ сарын 23-ны өдөр тус дүүргийн иргэдэд B, C вирус, сэргийлэх арга замын талаар мэдлэг олгох сургалт, зөвлөгөө, үнэ төлбөргүй шинжилгээ авах, зорилтот бүлгийн иргэдэд C вирусын эсрэг эмийг үнэ төлбөргүй олгох арга хэмжээг зохион байгуулсан байна. Нийт 200 иргэнд элэгний вирусын эсрэг харвони эмийг эмчийн зааврын дагуу олгож, 50 иргэнээс элэгний B, C вирусны шинжилгээг үнэ төлбөргүй авсан ажээ. 1290 хүн В вирус, 3518 хүн С вирустэй гарсан бөгөөд 481 С вирустэй иргэний оношийг баталгаажуулж хяналтад авч эм уулгаж эхэлжээ.
А.Эрдэнэ
www.zindaaa.mn

Сэтгэгдэл ( 0 )