Эрдэнэтийн хогийн цэгт 5 сая шоо метр хог хуримтлагджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 25

Орхон аймгийн Засаг даргын зөвлөлийн  хуралдаанаар “Хог хаягдлын менежментийг сайжруулах” дэд хөтөлбөрийн төслийг хэлэлцжээ. 2011-2015 онд тус аймгийн хэмжээнд Хог хаягдлын дэд хөтөлбөр хэрэгжүүлжээ. Иймд дээрх дэд хөтөлбөрийг хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх тогтолцоог боловсронгуй болгох, хаягдлын хуримтлал үүсгэхгүй байх, дарж устгах үйл явцыг стандартад нийцүүлэх, хог хаягдал боловсруулах үйлдвэр барих замаар тогтвортой тогтолцоо болгох зорилгоор боловсруулжээ. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийт 5000 иргэн хог хаягдлыг ангилан ялгах, зөв дадал зуршлын талаарх сургалтад хамрагдаж, ангилан ялгах тогтолцоо бий болж, өдөрт 300 тонн хог боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулагдаж, энгийн хог хаягдлын төлбөрийг нэг иргэнээр тооцож, хог ачилт 14 хоног тутамд ачдаг болно гэж дэд хөтөлбөрийг боловсруулсан ажлын хэсгээс үзэж байна. Мөн хог хаягдлын олон нийтийн байцаагч ажиллаж, шаардлагатай цэгүүдийг камерын хяналттай болгох юм байна. Уг дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 4 тэрбум гаруй төгрөг хэрэгтэй ажээ.

 
Д.Амар
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top