03 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

2018 оны 03 сарын 24

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2018.03.24-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө Алтайн уулсаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 14-19 градус, өдөртөө 0-5 градус, Завхан голын эх, Идэр голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 0-5 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Дархадын хотгороор шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө   2-7 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд  7-12 метр. Шөнөдөө 3-5 градус хүйтэн, өдөртөө 15-17 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 0-5 градус дулаан, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 15-20 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 14-16 градус дулаан байна.

    

2018 оны 03 дугаар сарын 25-наас 03 дугаар сарын 29-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

25-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 26-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 27-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орно. Салхи 25-нд зарим газраар секундэд 14-16 метр, 26-27-нд зарим газраар түр зуур секундэд     18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна. 26-нд нутгийн хойд хэсгээр бага зэрэг хүйтэрнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top