Үс засуулбал бие эрхтний хүч сайжирна

2018 оны 03 сарын 21

Хаврын дунд хөхөгчин туулай сар Долоон улаан мэнгэтэй Хар хулгана өдөр

  • Аргын тооллын: 2018.3.21, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 4
  • Наран ургах шингэх: 06.55-19.02
  • Үс засуулбал: Бие эрхтний хүч сайжирна
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой.
WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top