Монгол–Оросын “УБТЗ” Хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дарга Д.Жигжиднямаа БНСУ-ын Вонгуаны эрүүл мэндийн их сургуулийн захирал Ким Ин Жонг нар Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зуржээ. Энэхүү санамж бичгийн зорилго нь хөгжингүй орнуудын эмнэлгийн тусламж үйлчилгээг төмөр замчдад үзүүлэх юм. Санамж бичгийн дагуу манай улсад хийгддэггүй хэвлийн хөндийн нарийн мэс заслын тасгийг шинээр байгуулах бөгөөд энэ ажлын хүрээнд Төмөр замын төв эмнэлэгт вакум хагалгааны хоёр шинэ өрөөг байгуулж, хамгийн сүүлийн үеийн эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглоно. БНСУ-ын Вонгуаны эрүүл мэндийн их сургуультай УБТЗ-ын төв эмнэлэг нь 2011 оноос хамтран ажиллаж байгаа. Төмөр замын эмнэлгийн 74 эмч ажилтныг солонгосын тал өөрийн зардлаар сургаж, хүмүүнлэгийн 100 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байсан юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )