Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн талын авто замыг ирэх дөрвөн сарын 1-нээс эхлэн нэг жил зургаан сарын турш хаахаар болжээ. Энэ нь Замын цагдаагийн ойролцоо гүүрэн гарц барихаар болсонтой холбоотой арга хэмжээ аж. Нийслэлийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөний түгжрэлийг бууруулах зорилгоор дээрх гүүрэн гарцыг барихаар төлөвлөж, өнгөрсөн оноос ажлыг нь эхлүүлжээ.
Тус гүүрэн гарц нь ирэх 2019 онд ашиглалтад орох төлөвтэй байна. Гүүрэн гарцыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр, нийт 30 орчим сая доллараар барихаар төлөвлөжээ. Хэрэв тус гүүрний зам засварын ажил эхэлбэл зарим авто замын чиглэлд өөрчлөлт орох гэнэ.
Замын цагдаагийн газрын ойролцоо үндсэн гүүр, хоёр эгнээ зам, туслах замаас бүрдэх гүүрэн гарц барих төслийн хүрээнд цахилгаан, холбооны шугам сүлжээний ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамж дахь 157 модыг нүүлгэн шилжүүлжээ.
С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )