Үс засуулбал эд мал баялаг төгөлдөр болно

2018 оны 03 сарын 20

Хаврын дунд хөхөгчин туулай сар Найман цагаан мэнгэтэй Цагаагчин гахай өдөр

  • Аргын тооллын: 2018.3.20, Мягмар гараг
  • Билгийн тооллын: 3
  • Наран ургах шингэх: 06.57-19.01
  • Үс засуулбал: Эд мал баялаг төгөлдөр болно
  • Барилдлага: Хүчин төгсөх
  • Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй
Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Буян үйл үйлдвээс өлзийтэй, өргөл хүндлэл, бурханд соёрхол тавих, амирлуулах, дэлгэрүүлэх, эрхшээх үйл нигууд бүтээх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top