Цахим ертөнцөд Гана Улсын дунд сургуулийн нэгэн багшийн мэдээллийн технологийн хичээл зааж буй зураг олон нийтийн дунд түгсэн билээ. Түүнийг хамгийн сэтгэл сайтай багш хэмээн нэрийдээд байсан юм. Учир нь Гана улсын дунд сургуульд компьютер, техник технологийн хүрэлцээ хангалтгүй аж. Үүний улмаас “Мэдээллийн технологи” хичээл явагдахад хүндрэлтэй болж, хичээл хаагдахад хүржээ. Тиймээс тус сургуулийн залуу багш Овура Квадво хичээл эхлэхээс өмнө самбар дээр компьютерын дэлгэц зуран бэлтгэснээр сурагчид хуулан зурж, хичээллэх болсон байна.
Энэ тухай Овура Квадво багш хэлэхдээ “Бүх багш нар өөрт байгаа бололцоогоо бүрэн ашиглаж сурагчиддаа эрдэм мэдлэг олгох үүрэгтэй. Би хэдий их зүтгэл гаргаж, тэдэнд урам зориг өгнө, тэр хэмжээгээр сурагчид минь чадварлаг иргэд болж улсаа хөгжүүлнэ шүү дээ. Тэдний хүчээр тэр үеийн сурагчид хангалттай техник технологитой болж чадна. Үүний төлөө би хичээдэг” гэж байсан юм.
Тэгвэл хичээлээ зааж байсан Овура Квадвогийн гэрэл зургийг харсан олон нийт хичээл зүтгэлийг нь үнэлэн, баяр талархлаа илэрхийлжээ. Улмаар Гана Улсын компьютерын багш болон сурагчдад нь хүмүүс жинхэнэ компьютер бэлэглэсэн байна. Одоо тус сургуулийн хүүхдүүд жинхэнэ компьютер дээр хичээлээ хийх боломжтой болжээ.



Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )