Хаврын тэргүүн хөх барс сар Гурван хөх мэнгэтэй Улаагчин хонь өдөр
- Аргын тооллын: 2018.3.16, Баасан гараг
- Билгийн тооллын: 29
- Наран ургах шингэх: 07.05-18.55
- Үс засуулбал: Сүлд тэнэж одно
- Барилдлага: Шид
- Шүтэн барилдлага: Төрөхүй
Тухайн өдөр хонь, бич, тахиа, могой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр аливаа үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгадыг барих, тариа тарих, худалдаа наймаа хийх, шид бүтээл үйлдэх тарни тоолох болон дэлгэрүүлэх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөхөд сайн. Баруун нүд татвал зочин ирэх, зүүн нь татвал хувцас олдох, баруун чих цангинавал баярлах, зүүн нь бол муу. Нохой уливал амгалан сайн болох, тагнай загатнавал дээрэм ирэх, бие татвал аюул болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 1 )
ЛАМ НАРААР ТАРХИА УГААЛГАЖ ХАНААГҮЙ ЮУ.ЛАМ НЬ ТАРХИЙ НЬ УГААЖ НАМТАЙ НИЙЛЖ МӨНГИЙ НЬ СААГААД ТЭНЭГ СҮСЭГТЭНГҮҮД ГУЙЛГАЧИН БОЛСООР ДООШИЛСООР ЛАМ НАМЧУУД БАЯЖИЖ ТАРГАЛСААР