Төрийн албаны зөвлөлөөс томилогдсон Ажлын хэсэг Гаалийн ерөнхий газарт шалгалт хийж байна. Шалгалтын явцад батлагдсан бүтэц, орон тоог баримталж төрийн албан хаагчдыг хууль тогтоомжийн дагуу томилсон эсэх, албан хаагчдыг томилж, чөлөөлсөн шийдвэр хууль тогтоомжид нийцсэн эсэх зэрэгт хяналт тавих юм. Мөн удирдах албан тушаалд түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа болон хууль зөрчин томилсон томилгооны зөрчлийг арилгуулж, төрийн алба, албан хаагчтай холбоотой асуудлаар тухайн төрийн байгууллагад ирүүлсэн өргөдөл гомдлын шийдвэрлэлтийг шалгаж байна. Шалгалтын дүнг Зөвлөлийн хуралдаанд танилцуулж холбогдох шийдвэр гаргах юм.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )