Он гарсаар цусан суулга өвчнөөр 521 хүн өвчилсөн гэсэн сэтгэл сэртхийлгэм мэдээ байна. Энэ тоо нь өмнөх оны мөн үеэс 231 тохиолдлоор ихэссэн аж. Хамгийн харамсалтай нь цусан суулга өвчнөөр ихэвчлэн бага насны хүүхэд өвчилж байгаа явдал юм. Мэргэжилтнүүдийн тайлбарлаж буйгаар уг өвчний тархалт ихсэж байгаагийн гол шалтгаан нь хөрсний бохирдлоос үүсэлтэй гэнэ.
"Иймээс та бүхэн дараахь зөвлөмжийг хэвшүүлж, эрүүл, аюулгүй орчинд амьдрах таатай нөхцлөө бүрдүүлнэ үү" хэмээн НЭМҮТ-өөс дараах зөвлөмжийг гаргажээ. Зөвлөмжид:
- Ундны усыг баталгаатай эх үүсвэрээс авах
- Усыг буцалгаж хэрэглэх, түүхий ус уухгүй байх
- Угааж цэвэрлэсэн тагтай, зориулалтын саваар усыг зөөвөрлөн хадгалах
- Усны савыг 7 хоногт 1-2 удаа бүрэн суллаж цэвэрлэх (Хүнсний сод эсвэл зориулалтын шингэн бүхий халуун усаар угааж, цэвэр усаар зайлах)
- Булаг, шанд, гол, горхины усыг хүнсэнд хэрэглэхгүй байх
- Гараа сайтар савандаж угаах
- Ахуйн хог хаягдлыг ялган ангилж, өдөр бүр тогтсон цэгт хаях;
- Хог хаягдлыг ил задгай хаяхгүй, шатаахгүй байх;
- Гуу жалганд хурсан хог хаягдлыг цэвэрлэх, зайлуулах;
- Стандартын шаардлага хангасан нүхэн жорлон, угаадасны нүхтэй байх
- Жорлон, угаадасны нүхийг хлорлог бодис (жавелион, кальцийн гипохлорид, натри гипохлорид, клорсепт..,)-оор халдваргүйтгэх, авгалдай устгал хийх
- Бие засах газарт халдваргүйтгэл хийх, шимэгч хорхойн өндөг, ялааны авгалдай устгах арга хэмжээ авах
- Гудамж, талбайд нус, шүлс, цэр, тамхины иш хаяхгүй байх, угаадас асгахгүй байх...
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
гадаа ил биё засах муу ус хальсаны гай ш дээ ёрөөсөө баасаа идчихлээ гэсэн үг
garaa zaaval savandaj ugaa
iim orching uusgej bgaa n ter orchind amdarch irged uurduu ajilgui archaagui shinj de ... yadarsanch gesen uurdiin amdarch bgaa orchnoo thever bgahd uurduun eruul mend uliitei baim.r yum hohne hohne ajilgui archaagui uls
iim orching uusgej bgaa n ter orchind amdarch irged uurduu ajilgui archaagui shinj de ... yadarsanch gesen uurdiin amdarch bgaa orchnoo thever bgahd uurduun eruul mend uliitei baim.r yum hohne hohne ajilgui archaagui uls