Дэлхийн ихэнхи кибер халдлагыг Хятад болон АНУ хийж байгааг тогтоожээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

Зах хязгааргүй интернэтийн боломж нь хүн төрөлхтөнд олон сайн болон саар үр дагаврыг авчирч байгаа билээ. Кибер халдлага буюу гэмт хэрэг нь орчин үеийн хамгийн нийтлэг, хор хохирол ихтэй гэмт хэрэг болжээ. Энэ гэмт хэргийн тоо дэлхийн улс орнуудад тогтмол өсч байгаа гэсэн таагүй мэдээлэл байна. Тухайлбал, Япон улсад өнгөрсөн оны хэмжээнд 128,1 тэрбум кибер халдлага гарчээ. Үүнийг олон нийтийн судалгаа хийн илрүүлсэн байна. Энэ тоо нь өмнөх оны хэмжээнээс хоёр дахин илүү өссөн аж.

Үндэсний харилцаа холбоо, технологийн их сургуулийн мэдээлснээр “Хятад, АНУ-аас ихэнхдээ халддаг” гэж дурьджээ. Өнгөрсөн жилд гарсан кибер халдлагын 50 хувь нь хяналтын камер, интернетийн сүлжээ, гэрийн интернет цацагч болон бусад төхөөрөмжүүд руу халддаг байна. “Эдгээр төхөөрөмжүүдийн улмаас аюулгүй байдлын программ хангамж дутагдалтай ажиллаж, халдлагад амархан өртөмтгий болдог” гэж уг сургуулийн мэргэжилтнүүд хэлсэн юм.

Тус сургуулийн хийсэн судалгаагаар 2005 онд 310 сая байсан кибер гэмт хэрэг 2014 онд 25,66 тэрбум болж өсчээ.  Тэгвэл энэ тоо 2017 онд тав дахин буюу 128,1 тэрбум хүрснийг судалгааны дүн баталжээ.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top