Багшийн цалин нэмэгдүүлэх түр хорооноос 2017 онд эхлүүлсэн тэмцлийн үр дүнд багшийн үндсэн цалинг 50 хувиар нэмүүлэх шийдвэр гаргуулсан ч багшийн үндсэн цалин одоо болтол нэмэгдээгүй байгаа аж. Иймд багш нар бухимдаж өчигдөр хэвлэлийн хурал хийсэн юм. Тодруулбал, хамтарсан ажлын хэсгийн санал дүгнэлтийн хэрэгжилт хангалтгүй тухай хэвлэлийн хурал хийж, ХНХЯ, БСШУСЯ, МБШУҮЭХ-нд шаардлага хүргүүлсэн байна. Багш нар шаардлагынхаа хариуг 2018 оны гуравдугаар сарын 26-нд авах аж.
Энэ талаар Багшийн Цалин Нэмүүлэх Түр Хорооны Удирдах зөвлөлийн гишүүн С.Сарантуул “Бид бүтэн улирал хүлээж ханалаа. Төрийн тогтворгүй бодлого, боловсролоо орхигдуулснаас болоод багш нарын нэр төр унасан юм байна гэдгийг багш нар хэлж байгаа. Улирлын үр дүнгийн урамшууллыг өмнө нь мөрдөж ирсэн. Энэ нь угаасаа 15 хувиар олгогддог байсан. Үүн дээр 5 хувь нэмж 2017 оны нэгдүгээр сарын 1-нээс сар сард нь олгоно гэсэн заалт байсан. Гэтэл олгохдоо маш их дарамт нэмэгдүүлсэн байна. Бид 14 ажлыг ахиж гүйцэтгэж байж 5 хувийн нэмэгдэл авах юм байна. Цайны газар, биеийн тамирын газрыг түрээсэлсэн мөнгөөр багш нарын урамшууллыг нэмнэ гэж байна. Гэтэл цайны газрыг түрээсэлсэн мөнгө Төрийн сангийн дансанд орж байдаг. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс энэхүү мөнгө тухайн сургуулийн дансанд орох байтал одоо болтол яах нь тодорхой бус байна. Ийм төөрөгдүүлсэн, цаг нөхцөөсөн, амласандаа хүрдэггүй, цаас төдий тушаал шийдвэр тогтоолуудыг гаргаад сурчихсан засаг төр байна. Тэгсэн хэрнээ багш нарыг маш их шалгадаг. Багшаас хариуцлага нэхдэг шигээ төр засаг ард түмнийхээ өмнө хариуцлага хүлээж чаддаггүй. Багш нараа хуурсан, ард иргэдээ хуурсан явуургүй бодлого хэрэгжиж байна. Тиймээс багш нар дахиад тэсэхгүй, тэвчихгүй. 2017 онд олгогдох ёстой 300 мянга дээр нэмээд 45 хувиар олгох ёстой үр дүнгийн урамшууллыг буулгаж 36 хувиар олгосон байгаа. Хасах систем нь илүү их давамгайлаад байгаа ч нэмэгдэж байгаа юм алга. Багш нар маш их мөнгө авчихсан юм шиг харагдаж байгаа ч мянган төгрөг ч авч чадаагүй сууж байна. Сар сардаа олгогдох ёстой 20 хувь нь улиралд орох болоод гараад ирж. Ийм хариуцлагагүй байдлыг бухимдалтай хүлээн авч байна” гэжээ.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 9 )
та нар цалингаа голоод байгаа юм бол хувиараа ажил хийгээч тийм л чадалтай юм бол. Наад нэхээд байгаа мөнгө чинь сайдын ч мөнгө биш татвар төлөгч миний мөнгө .
багш нар одоо болиочээ та нараас болж нийгэмд зөв амьдарч байгаа хийе гэсэн сэтгэлтэй олон арван багш гарын нэр хүнд унаж дууслаа
NAAD MUU TSOGZOLMAA CHIN NOHORTOO HEDEN ZUUN SAYAR MASHIN AVCH OGCH B.NA. GETEL BAGSH NARIINHAA TSALING NEMDEGGUI. IIM BAIHAD BUGD TEMTSEJ OGTSRUULAH HEREGTEI. BAGSH GELTGUI BAGA TSALIN AVDAG BUH HUMUUS NEGDEJ TSALINGAA NEMUULEH JAGSAAL HIIH N ZOV .
52 сурагчтай ажиллаж байгаа ачааллын хөлс. дэвтэр засалтын хөлс авмаар байна. Бас сургуулийн анги танхимаа цэвэрлэж , шал угаадаг хөлсөө ч бодуулмаар бн. Төр ерөөсөө багш нарыг хямд ажиллуулж, эцэг эхийн өмнө ширэн нүүрлүүлж засвар, үйлчилгээ, тохижилтын мөнгө нэхүүлж ашигладгаа больчих хэрэгтэй бгаам.
Багш нар УИХ ын гишүүд, офшорчид шиг мөнгөнд бялуурч байдаг юм биш үү? Цалин нэм гэж бархираад л байх юм.
МАН-ыг сонгоод л бай
Та нарыг сайран хуурч дээ