Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Тодруулбал, өчигдөр цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу цагдаагийн албан хаагчид хэргийн газар дээр очин, шалгалтын ажиллагааг явуулж, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ.
Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэж байгаа гэнэ. Энэ тарлийн хэрэг сүүлийн үед олон гарч байгаа бөгөөд өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож байсан байна.
Цагдаагийн Ерөнхий газраас "Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай. “Тэрхэн мөчид биеэ барьж чадсан бол...” гэдэг харамсал тээж, өөрийн болон бусдын амьдралд хар толбо үйлдээхгүйн тулд ухамсартай, хариуцлагатай байцгаая" гэж уриалж байгаа юм.
Б.Янжиндулам
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 4 )
үхээч
Үхээч чаддаггүй байхгүй юу даа хүний охин хүүхдийг дарамталж бгаа юм зэвүүн новш вэ
odoonii zaluuchuud dendyy archaagui bolchihson umaa, er hynii shinjgui ,,,,horvoogiin ohin mundsan bish
Их хүн хохироох дуртай хүн байна. Гэтэл нөгөө хүүхэн нь хохирох уу ? баярлахгүй ч гэсн лав тоож дурсахгүй л байхдаа