Орхон аймгийн хэмжээнд аж үйлдвэрийн салбарын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн салбарт ажлын 24.2 хувь, барилга угсралт их засварын ажил 57 хувь, авто тээврийн орлого 5.9 хувиар, ажлын байр 50, нийгмийн даатгалын сангийн орлого 88 хувиар нэмэгдсэн байна. Өнгөрсөн хоёр сарын хугацаанд 117 ажлын байр бий болсоноос 71 нь шинэ ажлын байр ажээ. 27 иргэн худалдаа, 23 нь боловсруулах үйлдвэр, 20 нь үйлчилгээ, үлдсэн нь боловсрол, эрүүл мэнд, тээврийн салбарт ажилд оржээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 50 хувиар буюу шинэ ажлын байр 8.9 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм байна. Хоёрдугаар сарын байдлаар тус 15 тэрбум төгрөг, төсвийн гүйцэтгэл 71.2 хувьтай гарчээ.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 0 )