Эрдэнэтэд 30 айл усанд автжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

 Эрдэнэт хотын Эрдэнэ, Яргуйт, Ихзалуу, Яргуйт, Уртынгол  багийн нутаг дэвсгэрт хур цасны шар ус түрсэнээ улмаас 30 орчим айлын хашаа, гэр, байшин, эд хөрөнгө усанд автжээ. Орхон аймгийн Онцгой байдлын газар, Хотын захирагчийн алба, Баян-Өндөр сумын  байгууллагууд хамтран айлуудын эд хогшлыг нүүлгэн шилжүүлэх, гэр, байшингаас усыг шавхах зэрэг тусламж үзүүлж байна. Мөн 4 км үерийн сувгийг цэвэрлэжээ. Усанд автсан айлуудын зарим нь зөвшөөрөлгүй газарт буусан юм байна.   

2017 онд орон нутгийн төсвийн 532 сая төгрөгийн хөрөнгөөр Шанд, Даваат багт нийт 320м, Говил  багт 682м үерийн далан шинээр барьж ашиглалтад оруулсан юм. Мөн Баян-Өндөр сумын гэр хорооллын 14 багийн нутаг дэвсгэрт байрлах 66,8 км үерийн усны далан суваг, байгалийн жалга судгийн хог хаягдлыг цэвэрлэх, авто машин болон  явган хүний гарцын хэсэгт  бөглөрсөн хоолойг нээх болон 7км суваг шинээр татах, хуучин  5 км сувгийг сэргээжээ.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top