Нэгдүгээр эгнээгээр зорчвол торгоно

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 15

Саяхан олон нийтийн цахим сүлжээгээр “Шударга ёс яллаа. Нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгох шийдвэр хүчингүй ” гэсэн утга бүхий мэдээлэл гарсан. Олон нийтийг төөрөгдүүлсэн эл мэдээллийг Замын цагдаагийн албанаас няцаалаа.  Тухайн иргэний нэг удаагийн зөрчил дээр шүүхээс гаргасан шийдвэр гэв. Иргэн С.Одгэрэл нь тухайн үед машинаа жолоодож яваагүй. Харин торгуулийн хуудас машин өмчлөгчийн гэрийн хаягаар очсон юм байна. Тиймээс нэгдүгээр эгнээгээр зорчсон тохиолдолд торгох арга хэмжээ авах нь хэвээрээ гэсэн үг юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top