“The Voice of Mongolia 2018” шоуны шүүгч нар реп ойлгосонгүй юу

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

 Дэлхийн хамгийн алдартай шоу нэвтрүүлгүүдийн нэг болох “The Voice” шоуг 2010 оноос хойш өнөөг хүртэл дэлхийн 62 улсад зохион байгуулаад байгаа билээ. Тэгвэл энэхүү сонирхолтой шоуг “Монгол HD” телевиз зохион байгуулахаар болсон тухай тус телевизийн захирал Ч.Номин 2017 оны хоёрдугаар сард албан ёсоор зарлаж байсан. Тэгвэл шоу өдгөө амжилттай үргэлжилж байгаа бөгөөд дугаар болгоноороо үзэгчдийг байлдан дагуулаад байгаа юм.

Шоуны шүүгчээр Төрийн соёрхолт дуучин, “Камертон” хамтлагийн ахлагч, “B production”-ы үүсгэн байгуулагч Д.Болд, “The Voice of Mongolia” шоуны шүүгчээр УГЗ С.Ононбат, МУГЖ Д.Отгонбаяр,   Соёлын тэргүүний ажилтан, “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Д.Уламбаяр буюу Ука нар ажиллаж байгаа билээ.

Хамгийн сүүлийн дугаарт “Trap” урсгалыг хөгжүүлэгч С.Мөнх-тунгалаг залуу өөрийн зохиосон дуугаа дуулж үзэгчдийг баясгасан билээ. Гэвч дөрвөн шүүгч маань тус залууг хангалттай хэмжээнд байсангүй хэмээн үзэж тэнцүүлээгүй юм. Тэгвэл цахим ертөнцөд шүүгч нарыг “Trap” урсгалыг мэдэхгүй болохоор залууг сонирхсонгүй хэмээх хүмүүсийн сэтгэгдэл олон байгаа юм.


Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(119.40.100.232) 2025 оны 03 сарын 13

Ter ooroo duugaa zohioson zaluu sain baisan ontslog ovormots baisan bi lav tentsuuleh baisan

1  |  0
z(202.9.41.104) 2025 оны 03 сарын 13

duuni songolt uneheer buruu bn da, patsaanaa

1  |  0
z(202.9.41.104) 2025 оны 03 сарын 13

iimerhuu zugeer l har zahiin duu, gudamjnii duu mongoliin zah zeel deer yavahgui ee, huleej avah humuus n tuluvshuugui, oilgohgui ee, ihenh n orkuud, ted nart taalagdana gevel zohioliin duu l duulna, rep ene teriig huleej avah tun durgui

1  |  0
Top