4500 малчин өрхөд 1.2 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 13

 

2017-2018 оны өвөлжилтөөр манай улсын 15 аймгийн 80 сум цагаан зудтай, 12 аймгийн 43 сум цагаанаар зудархуу байдалтай байсан.

Монголын улаан загалмай нийгэмлэг  2017-2018 оны өвөл Олон улсын Улаан Загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо болон Британийн улаан загалмай нийгэмлэгийн дэмжлэгтэйгээр өвөлжилт хүндэрсэн аймгуудын зорилтот бүлгийн 4500 малчин өрхөд нийт 1.2 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Энэхүү тусламжийг өнгөрөгч 12дугаар сараас эхлэн бэлэн мөнгө болон малын эрдэст тэжээлийн багц, өвс, тэжээл, хүнсний багц, ашигт долооц зэрэг мал маллагаанд шаардагдах чухал зүйлсээр баяжуулан багцалж 2-3 удаагийн зохион байгуулалтаар шууд орон нутагт хүргэж, малчдад олгосон.   

Гэсэн хэдий ч аймаг, сум, баг, онцгой байдлын газар болон малчин иргэдээс тусламж хүссэн албан бичиг ирсээр байгаа юм.

Монголын улаан загалмай нийгэмлэгийн Хүүхэд залуучуудын хөтөлбөрийн баг нь хүүхэд залуучуудад хүнлэг, энэрэнгүй үзэл төлөвшүүлж, хүмүүнлэгийн үйлсэд гар бие оролцох боломжийг олгох зорилгоор жил бүр “Малчдад туслах аян”-ыг зохион байгуулдаг билээ. Харин энэ жилийн хувьд уг аянаа өргөжүүлэн Нийслэлийн боловсролын газартай хамтран зохион байгууллаа. Энэхүү аянд нийслэлийн 6 дүүргийн ЕБ-ын 75 сургууль, 121 цэцэрлэгийн хүүхэд багачууд оролцсоноос гадна багш, ажилтан, эцэг эхчүүд сайн дураараа нэгдэн хандив тусламж өгсөн байна.

Зудын хүндрэлд өртөж болзошгүй малчдад туслах хүмүүнлэг үйлсийн “Хайрцаг дүүрэн хайр” аянд сайн дураар оролцож, хойч үедээ эерэг үлгэрлэл бий болгосон багачууд,багш, ажилчид, эцэг эхчүүд сургууль цэцэрлэгийн хамт олондоо талархсанаа илэрхийлье.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
malchin(66.181.160.74) 2025 оны 03 сарын 13

Naad malchid chine ydarsan hund zudand uhsen gantc tologni mah ch ogch chadahgui l ymnuud shd tegeed ch ter tuslamj chine yg ydarsandaa bish dandaa baychuudad l ochdog baihgui yu mal

1  |  0
Top