Сен-Жон Перс: Хүн бол дэлхийн бие дээр буй бузар, шуналтай микроб

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11

Францын яруу найрагч, дипломатч Сен-Жон Перс (жинхэнэ нэр нь Алекси Леже) Карибын тэнгис дэх Францын мэдэлд байсан Гваделупа арал дээр ємгєєлєгчийн гэр бvлд тєржээ. Сен-Жон Перс Францад боловсрол олж авсан байна. Тэрбээр Бордо хотын их сургуулийг дvvргээд 1914 оноос дипломат албанд зvтгэх болов. Их сургуульд суоалцаж байхдаа Сен-Жон Перс яруу найраг оролдох болсон агаад тєдєлгvй єєрийн анхны шvлгийн тvvвэр "Магтаал" (1911)номоо гаргасныг Аполлинер єндрєєр vнэлсэн аж. 1920 оны vед Сен-Жон Перс ерєнхийдєє дипломат албанд хvчин зvтгэсэн бєгєєд хааяахан шvлгээ нийтлvvлж байв. Тэрбээр мэргэжлийн дипломатч байсан тул єєртєє яруу найргийн нууц нэр авсан учраас тvvнийг уг нэрээр дэлхий таних болжээ. Сен-Жон Перс тєдєлгvй Францын урдаа барьдаг дипломатчийн нэг болсон юм. 1933 оноос Францын Гадаад хэргийн яамны Ерєнхий нарийн бичгийн даргын суудалд суув. Гитлерийн эсрэг vзэлтэй байсан тул Франц улс бууж єгєнгvvт Сен-Жон Перс АНУ руу дvрвэн гарч уран бvтээлээ идэвхтэй туурвиж эхэлсэн байна. 

Түүний уран бүтээлүүд маш алдартай бөгөөд бичсэн тэмдгэлэлүүд нь өнөөг хүртэл олны дунд үнэлэгдсээр байгаа юм. Сен-Жон Персийн Тэмдэглэлийн дэвтрээс хүргэе.

-Аяа, ой ухаан минь, чи бидний очиж vзээгvй эзэнгvй арал дээр
vргэлж тvрvvнд нь хєл тавих юм.

-Эр хvний сэтгэлд ганцаардал оршино. Далайн эрэг мэт бvсгvйн дэргэд хязгаар vгvй сонин эр зогсоно.

-Аливаа vйл хєдлєл хийхээс залхуурдаг тийм дурлалыг аугаа гэж хэлэх vv?

-Хайр сэтгэл гэдэг vйл хэрэг. Хэрэв хайр хvч vзэхийг хvсвэл vхлийг би гэрчээр дуудмаар байна.

-Яруу найраг урлагийг амьдралаас, мєн хайр сэтгэлийг мэдрэхvйгээс салгахыг vл зєвшєєрнє.

-Яруу найраг vйл хєдлєл, тачаал, хvч чадал, мєнхийн шинэчлэл байдаг.

-Хvмvvсийн гуниглал тэдний зvрх сэтгэлд нуугдана. Гэвч нэр vгvй хvчин зvйл, хормын жаргал инээмсэглэлийг хvлээдэг. 

Б.Янжиндулам

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Album(103.57.92.217) 2025 оны 03 сарын 13

Хүн байж хүнийг үзэн ядна гэдэг, яруу найрчдын онгодын хийсвэрлэл. Тэрнээс жирийн бид тэр нээх сүрхий хүн хүнээ үзэн ядаад, микроб энэ тэр гээд байх хэрэггүй. Тийм бол өөрөө эхлээд амиа хорлож дэлхийг аврах хэрэгтэй.

1  |  0
Top