“Илрүүл, эмчил, сэргийл! Бид өрх бүрт хүрч ажиллана” эрүүл мэндийн төслийг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төвөөс хамтран хэрэгжүүлж эхэлжээ.
Төсөл нь Сүрьеэ, ХДХВ, ДОХ, БЗДХ-ын эрт илрүүлэлтийг нэмэгдүүлж, зорилтот иргэдийг эмчилгээ оношилгоонд бүрэн хамруулж, урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, сургалт сурталчилгааг эрчимжүүлэх зорилготой ажээ. Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төвөөс төслийг хариуцан ажиллах багийг томилон, төслийн үйл ажиллагааг албан ёсоор эхлүүлсэн байна. Эхний ээлжинд тус дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтсийн 70 гаруй албан хаагч үзлэг, оношилгоонд хамрагдсан байна. Төслийг олон улсын байгууллагууд дэмжиж хамтран ажиллах бөгөөд нийслэлийн Эрүүл мэндийн газраас тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 3 )
Энэхүү 2 сэтгэгдлийн эзэд цагдааг ойлгож ухаарах болов уу..
зөв...дох,тэмбүүгийн илрүүлэгийг цагдаа нараас эхлэх хэрэгтэй
Цагдаагиинхан бүгд архичид хоол хүнснии дефицид тиимээс л их байдаг байхдаа