Улаанбаатар хотын нийтийн тээврийн том оврын автобуснуудын чиглэлийн хаяг том, жижиг үсгээр бичигдсэн, зарим тохиолдолд тоо нь харагддаггүй гэсэн гомдол, санал иргэдээс гардаг. Нийслэлийн тээврийн газраас холбогдох байгууллагуудаас санал, судалгаа авч эхэлжээ. Нийтийн тээврийн хэрэгслүүдийг чиглэлийн хаягжилтыг нэг стандартад оруулах, шөнө, харанхуй бүрэнхийд тод харагддаг байх, түүнчлэн гадаададын аялагч, жуулчдад зориулж зарим автобусны буудал дээр англи, монголоор бичсэн чиглэлийн хаягжилтыг байршуулахаар төлөвлөсөн байна.
А.Эрдэнэ

Сэтгэгдэл ( 7 )
Автобуснуудын хаяг нь маршрутыг шууд илэрхийлэх ёстой ч тодорхойгүй байдаг. Хөгшчүүдээс авахуулаад хүн бүр шахуу жолоочоос нь явах маршрутыг цөхөртөл нь асууна. Жолоочийн ууртай гэж жигтэйхэн.
XИЧНЭЭНЧ ЖИЛ ИНГЭЖ УЛИГЛАВ ДАА....ХУВИЙН ААНэгж байсан бол аль хэдийн хийчих ажил..
хотод явж буй таксинуудыг содон өнгөтэй болгох, хаалган дээр нь томоор базын дугаарыг нь бичих шаардлагатай
Ер нь хаяг бүх талаас харагддаг байх, тодорхой байх зарим нь маш их хаяг бичсэн түүнийг гүйцэж унших маш хэцүү байдаг товч тодорхой байх
нэмээд жолооч нараа тамхи татдаггүй хурдаа тохируулж явдаг жолоо барьж байхдаа ухаалаг утсаа оролддоггүй болгочих
haygaasaa oor chigleld yavdagiig boliul
Маш зөв. Автобусны зөвхөн урд талд биш хажуу талд нь бас чиглэлийг байршуулах хэрэгтэй. Зарим автобус хурдан давхиад орж ирэхэд чиглэлийг нь харж амждаггүй. Гүйж очиж жолоочоос нь асууж байж мэдэх хэрэгтэй болдог. Нэг л стандартын хаяг байвал зорчигчдод мөн жолоочид ч амар ш дээ.