Зорилтот бүлгийн 108 эмэгтэйг баярлуулжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11

Монголын Улаан Загалмай Нийгэмлэг Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан зорилтот бүлгийн 108 эмэгтэйд бэлэг барьжээ. Тус үйл ажиллагааны хүрээнд цагдан хорих 461 дүгээр ангийн 50 эмэгтэй, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 50 эмэгтэй, "Энэрэл" эмнэлгийн 8 эмэгтэй, нийт 108 эмэгтэйд дотуур өмд, ариун цэврийн хэрэглэл, гарын саван, шүдний оо, угаалгын нунтаг зэргийг багц болгон бэлэглэжээ.  

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top