Өнгөрсөн жил мал, амьтны халдварт мялзан өвчин гарч дэлхийд ховорт тооцогдох монгол бөхөн олон тоогоор хоргодсон. Дэлхийн байгаль хамгаалах нийгэмлэгээс Ховд, Говь-Алтай аймгийн бөхөнтэй нутгийн малчдад эм, эмнэлгийн бүтээгдэхүүний багцын буцалтгүй тусламж олгожээ. Энэ хоёр аймгийн малчид бөхөнг хамгаалах, халдварт өвчин тархаан нүүдэллэхээс сэргийлж тодорхой хувь нэмэр оруулсан гэж үзжээ. Тусламжид хоёр аймгийн 900 малчин өрх хамрагдсан байна.
А.Эрдэнэ
www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )