1500 малчин өрх тус бүрт 240 мянган төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 11

Монголын улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангийн санхүүжилтээр “цагаан зуд”-тай байгаа  долоон аймгийн 25 сумын 2500 малчин өрхөд хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна. Цагаанаар зудархуу байгаа долоон аймгийн

  • • 200 хүртэлх малтай, мал аж ахуйгаас өөр орлогын эх үүсвэргүй малчин өрх,
  • • 16 хүртэлх насны 3-аас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эх
  • • 60-аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан
  • • Хөгжлийн бэрхшээлтэй иргэн бүхий малчин өрх
  • • 16 хүртэлх насны 5-аас дээш хүүхэдтэй малчин өрхүүдэд олгогдох юм.

Энэ удаагийн хүмүүнлэг тусламжаар Архангай, Төв, Увс аймгийн 15 cумын 1500 өрх тус бүрт 240.000 мянган төгрөгийн бэлэн мөнгөний тусламж, Баянхонгор, Дархан-Уул, Дорноговь, Өмнөговь аймгийн 10 сумын 1000 өрхөд хүнсний багц, малын эрдэс тэжээлийн багц олгогдох юм.  Монголын улаан загалмай нийгэмлэг нь өнгөрсөн 2017  оны 12-дугаар сард Их Британийн Улаан загалмай нийгэмлэгтэй хамтран “Цаг уурын урьдчилсан мэдээнд суурилсан санхүүжилт” хөтөлбөрийг хэрэгжүүлэн 12 аймгийн 40 сумын 2000 малчин өрхөд бэлэн мөнгө /өрх тус бүрт 240.000 төгрөг/, өрх тус бүрт 115000 төгрөгийн өртөг бүхий малын эрдэс тэжээлийн багцийг хүргүүлсэн билээ.Мөн 2017 оны 12-дугаар сард  “Гамшгийн үеийн яаралтай тусламж” төслийн хүрээнд Төв, Өвөрхангай аймгийн 13 сумын малчин өрхөд хүмүүнлэгийн тусламжийн 15.000 боодол өвс олгосон юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (202.72.240.5) 2025 оны 03 сарын 13

малчид гэж хамгийн хариуцлагагүй балайнууд эд нарт мөнгө өгч байхаар хотыг цэвэрлүүлж хүмүүст мөнгө өгөөч дээ

1  |  0
иргэн(203.91.117.8) 2025 оны 03 сарын 13

ЮУН МӨНГӨ ТАРААГААД БАЙНАА АРАЙ ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН МӨНГИЙГ ТАРААЖ БАЙНА УУ

1  |  0
иргэн(202.9.40.132) 2025 оны 03 сарын 13

дандаа малчдад туслалаа гэх юм тэд ядарсан хүмүүст ганц төлөгний мах өгдөг үү хамгийн нарийн улс бол малчид

1  |  0
Талархая и я(103.9.90.130) 2025 оны 03 сарын 13

Малчдахүүхдийн мөнгө, хэн нэгэнд тусламж дэмжлэг , энэ хэний мөнгө вэ? Хятад ах дүү нарын мөнгө биш биздээ ?

1  |  0
Top