Нотариатын тойрог шилжих шалгалтыг Нотариатын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсэг, 13 дугаар зүйлийн 13.1.4 дэх заалт, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсгийг тус тус үндэслэн 2018 оны 4 дүгээр сарын 14-ны өдөр зохион байгуулахаар зарласан байна. Нотариатын тойрог шилжих шалгалтыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд тойрог шилжих хүсэлт гаргасан нотариатчдын дунд зохион байгуулж, хүсэлтийг 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөр тасалбар болгосон байна.

Сэтгэгдэл ( 1 )
Нотариат гэсэн хаягтай газрууд хаанаас ямар зөвшөөрөл авдаг вэ.Нотариатуудын үнэ тариф янз янз нэгдсэн нэг үнэ байхгүй.Хүмүүсийн баахан бичиг баримт хуулийн төгөлдөр эсэх нь хамаагүй баталгаажуулах нэрээр ард иргэдээс баахан мөнгө авсан хүмүүс байдаг.Зарим нотариатыг хараад байхад мэргэжлийн биш хүмүүс ажиллаж байна