Нийслэлийн шилдэг багш нар чуулж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 03 сарын 10

УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийн академи- 2018" залуу багш нарын уулзалтыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулж байна. Энэхүү үйл ажиллагаанд нийслэлийн 200 шилдэг багш оролцож байгаа ажээ. Цаашдаа энэхүү академийг зөвхөн нийслэлд бус 21 аймгийг хамруулаад уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байгаа гэдгээ тэрээр онцлов.


 

Багш нарын цалин хангамж, нийгмийн асуудлыг шийдэх зорилгоор УИХ-ын гишүүн Н.Учрал "Багшийн хөгжлийг дэмжих тухай" хуулийг өргөн барьж тун удахгүй УИХ-аар батлуулахаар ажиллаж байгаа юм. "Багшийн хөгжлийн академи-2018" арга хэмжээнд оролцож буй шилдэг багш нараас уг хуулийн төсөлд санал авч байна. УИХ-ын залуу гишүүн Н.Учралын хувьд "Багшийн хөгжлийн форум", "1000 багшийн уулзалт", "Багш нарын нийслэлийн зөвөлгөөн", "Оюутны элч, оны шилдэг багш шалгаруулах ёслол"-ыг жил бүр амжилттай зохион байгуулдаг. Энэ ч утгаараа боловсролын салбарт ээлтэй УИХ-ын гишүүн гэж багш нартаа үнэлэгддэг юм билээ.


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.161.119) 2025 оны 03 сарын 13

Бодит үр дүнд хүрэх ажлууд зохиохгүй өөрийгөө рекламдсан 10багшийнучрал100багшиын учрал г.м.юм зохиож попордьож бн. Хийж бүтээж ажиллаж байж л зөвд хүрнэ зарим нэг ёс зүйгүй долигнуур хүмүүсийн хөөргөлтөөр хөөрөөд боловсролбн сайдад санаархаад сагсагнаад байдгаа боль.бор халзангаа бүү март

1  |  0
Top