Хаврын тэргүүн хөх барс сар Есөн улаан мэнгэтэй Цагаагчин үхэр өдөр
- Аргын тооллын: 2018.3.10, Бямба гараг
- Билгийн тооллын: 24
- Наран ургах шингэх: 07.16-18.46
- Үс засуулбал: Өвчин эмгэг ирнэ
- Барилдлага: Идэр
- Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой.
Сэтгэгдэл ( 0 )